Эверестийн үхлийн бүсэд сураггүй болсон шерпа зургаан хоногийн дараа олджээ
Тавдугаар сарын 29-нд Эверестийн үхлийн бүсэд сураггүй болсон Дава Шерпа зургаан хоногийн дараа олдсон байна. Сагарматхагийн бохирдлыг хянах хорооны (SPCC) хог хаягдлын менежментийн баг 52 настай Дава Шерпаг Крампон цэг дээр олжээ. Балбын Охалдхунгаас гаралтай тэрбээр оргилоос буух үедээ III кэмпийн ойролцоо орхигдоод сураггүй болсон байна.
“SPCC”-гийн гүйцэтгэх захирал Тшэрин Шерпа “Үхлийн бүсээс хоол хүнс, үсгүйгээр буух гэж тэмцэж байсан түүний хувьд энэ бол үнэхээр гайхамшигт явдал” гэжээ. Олдсоныхоо дараа Дава хог хаягдлын менежментийн багт “Өчигдөр би нисдэг тэрэг нисэж явахыг харсан. Мөсөн хүрхрээний хэсгээс би тэдэн рүү хоёр ч удаа далласан боловч намайг хараагүй” гэж хэлсэн байна. Нисдэг тэргийг ахмад Бибек Хадка жолоодож, хөтөч Пранав Шерпа болон Давагийн хамаатан Анг Ками Шерпа нар хамт явсан юм.
Эх сурвалж: The Tourism Times















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Буяндорж оо Миний дүү монгол хүн ойлгохоор бичиж сурмаар бнаа ????