Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польш улсад болж байна. Тус тэмцээн нь олимпын наадмын оноо цуглуулах чухал, хариуцлагатай тэмцээн юм. Манай Улсын эрэгтэй, эмэгтэй 3x3 шигшээ багууд хэсэгтэй тус бүр дөрвөн тоглолт хийлээ.
Монгол Улсын эрэгтэй баг "В" хэсэгт багтаж эхний тоглолтоо Чех Улсын багтай хийж ялагдал хүлээсэн. Харин хоёр дах тоглолтоо талбайн эзэн Польшийг 21-19-өөр хожсон. Гурав дах тоглолтоо АНУ-ын шигшээ багийн эсрэг хийж, 19-22 харьцаатайгаар ялагдал хүлээсэн бол хэсгийн сүүлийн тоглолтоо Латви улсын багтай хийж 12-21-ээр ялагдаж тэмцээнээ өндөрлүүлээ.
Харин ДАШТ-ний мөнгөн медальт эмэгтэй шигшээ баг хэсгийн дөрвөн тоглолтдоо ялагдал хүлээснээр тэмцээнээ өндөрлүүллээ.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.