ДАШТ 2026 | Мексик, Өмнөд Африкийн нээлтийн тоглолт 3 улаан хуудсаар эхлэв
Дэлхийн аваргын тоглолтууд улаан хуудсаар дүүрэн байдаг үе ард хоцорсон. Гэвч пүрэв гарагт болсон нээлтийн тоглолтод Мексик Өмнөд Африкийг 2:0-ээр хожих үеэр гурван улаан хуудсаар торгосон тохиолдол гарлаа.
Өмнөд Африкийн Яя Ситоле, Темба Зване нар талбайгаас хөөгдсөн бол, тоглолтын нэмэлт цагт Мексикийн Сесар Монтес мөн улаан хуудас авч талбайг орхисон юм.
Магадгүй бид сүүлийн жилүүдэд хэтэрхий тайван тэмцээнүүдэд дассан байх. ОХУ болон Катарт болсон ДАШТ-үүдэд нийт тоглолтын туршид тус бүр ердөө дөрөвхөн улаан хуудас гарч байсан. Харин 2026 оны ДАШТ эхлээд удаагүй атлаа бараг тэр тоонд хүрэх дөхөөд байна.
Нэг тоглолтод гурван тоглогч улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн тохиолдол хамгийн сүүлд 20 жилийн өмнө, 2006 оны ДАШТ-д гарч байжээ. Тэр тэмцээнд нийт 28 тоглогч улаан хуудас авсан байдаг. 2006 оны ДАШТ үнэхээр онцгой тэмцээн байсан.
Тусдаа гурван тоглолтод тус бүр гурван тоглогч талбайгаас хөөгдөж байсан бөгөөд Португал – Нидерландын тоглолтод дөрвөн улаан хуудас гарсан нь бүх цаг үеийн дээд амжилт болсон юм. Тэгвэл бид дахин тэр үе рүү буцаж байна уу гэж харагдав. 2026 оны ДАШТ олон тооны улаан хуудас бороо шиг асгарсан тэмцээн болж түүхэнд үлдэх үү.
Эх сурвалж: ВВС
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.