Улс төрийн мэдээ

Т.Даваадалайг цагдан хорих хугацаа 10 хоногийн дараа дуусна

Т.Даваадалай цагдан хоригдоод яг 20 хоногийн хугацаа өнгөрч байна.

Эргэн сануулахад, Т.Даваадалайг дөрөвдүгээр сарын 25-нд ЭЦА-наас гэрт нь нэгжлэг хийж, 27-нд 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон. Түүнийг, эхнэрийнхээ болон эхнэрийнхээ үеэл дүүгийн үүсгэн байгуулсан ААН-д ₮5.6 тэрбум, эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан хоёр ААН-д ₮709 сая, түүнчлэн эхнэрийнхээ 50% эзэмшдэг ААН-д ₮47.9 сая, нийт ₮6.6 тэрбумыг угаасан байж болзошгүйгээр шалгасан. Цагалбарын хувьд, дөрөвдүгээр сарын 25-нд ЭЦА-наас гэрт нь нэгжлэг хийж, 27-нд 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон. Улмаар тавдугаар сарын 22-ны өдөр нэг сарын хугацаатайгаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.

Энэ шийдвэрийн дараа түүний өмгөөлөгч цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр шүүхэд хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй. Сүүлд түүний төрсөн дүү "Улаанбаатар метро" төслийн захирал Т.Мөнхдалайг 1 сар цагдан хориод буй юм.

АТГ-аас өгсөн мэдээллээр Т.Даваадалай, Н.Билгүүн нарын хэрэгт хамаарах Нийслэлийн төсөл хөтөлбөрийн 30 дансны ₮2.6 их наядыг царцаасан байна.

Холбоотой мэдээллийг дараах линкээс унших боломжтой.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button