Улаанбаатар Амазонс баг эмэгтэй 3х3 мэргэжлийн "Гранпри"-г чансаагаараа тэргүүлж эхэллээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Австрийн Вена улсад зохион явагдсан ФИБА 3х3 мэргэжлийн гранпри тэмцээнд Монгол улсын 3х3 Улаанбаатар Амазонс баг дэд аваргаар шалгарч $10,000 эзэд боллоо. Канад Улсын мэргэжилтэн Стив Сөр дасгалжуулагчтай Улаанбаатар Амазонс хэсгийн шатанд Испанийн Мадрид багт хожигдсон.
Харин Украйн хасагдах шатанд Румын болон Францын шигшээ багуудыг буулган авч финалд дахин Мадрид багт 20-14-өөр хожигдол хүлээсэн. Ингэснээр Улаанбаатар Амазонс баг энэ улиралд анх удаагаа эмэгтэй гранпри тэмцээний дэд аваргаар шалгарч чансааны 80 оноо цуглууллаа.
Ингэснээр манай баг эмэгтэй багууд нийт 220 оноотой болж Дэлхийн аварга АНУ шигшээ багийг ардаа орхисон амжилтаар чансааг анх удаагаа тэргүүлж эхэлсэн юм. Улаанбаатар Амазонс багийн дараа тэмцээн энэ сарын 24-25-нд эх орондоо болох Гранпри тэмцээнд оролцоно.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.