Гол, усанд орохдоо амьтны дүрстэй болон энгийн хийлдэг гудас хүүхдэдээ хэрэглүүлэхгүй байхыг зөвлөв
Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар “Нийслэлийн хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд гол, усны ослын улмаас 105 иргэн амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн. Үүний 83 нь насанд хүрэгчид, 22 нь хүүхэд байна.
Мөн нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй 1500 орчим айл өрхөд Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчид мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна. Түүнчлэн, нийслэлд үерийн ус тогтдог 163 байршилд ус соруулах төхөөрөмжийг байршуулан бэлэн байдлыг хангаж ажиллаж буй. Сүүлийн жилүүдэд иргэд гол, усанд орохдоо зориулалтын бус хийлдэг гудас ашиглах, хүүхдээ тоглуулах зэргээр эрсдэлд орох тохиолдол нэмэгдэж байна. Амьтны дүрстэй болон энгийн хийлдэг гудас нь аврах зориулалтын хамгаалах хэрэгсэл биш учраас хүүхдэдээ хэрэглүүлэхгүй байхыг зөвлөж байна” гэлээ.
Х.ХУЛАН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.