Байгаль орчинНИЙГЭМНийгэм мэдээ

Отгонтэнгэрийн тахилгад оролцохоор зорчиж буй иргэд шаварт их сууж байгааг анхааруулав

Отгонтэнгэр хайрхны төрийн их тахилга зургаадугаар сарын 16-17-нд зохион байгуулагдахаар тов гарсан. Төрийн их тахилгын ёслолын өмнөх өдөр буюу зургаадугаар сарын 16-нд шашин урлагийн цэнгүүн болж, орой нь долоон бурхан одыг тахих юм. Тиймээс наадамчин олны цуваа аль хэдийнэ Завхан аймгийн Отгон сум руу хөвөрч эхэлсэн байна. Тахилгад оролцохоор зорчиж буй иргэд шаварт суусан дуудлага мэдээлэл сүүлийн хоёр өдөрт тус аймгийн Онцгой байдлын газарт их ирэх болжээ.

Иймд цаг хугацаа хэмнэх гэж зам товчлохоос татгалзах, баталгаагүй зам, гармаар зорчихгүй байх, байгаль цаг уурын нөхцөл байдал, замын нөхцөлийг зөв үнэлж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Хайрханы тахилгын үйл ажиллагааны үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх зорилгоор Онцгой байдлын байгууллагаас тусгайлан 89470105 дугаарын утсыг ажиллуулж байна гэв.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэнэглэл!!

Back to top button