НИЙГЭМ

Б.Баатархүү: Буудуулсан байлдагчийн биеийн байдал сайжирсан

Зэвсэгт хүчний 167-р ангийн байлдагч буудуулж цэргийн төв эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл эл хэргийн талаар өнөөдөр /06.20/ ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Дээрх асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “2019 оны тавдугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн зэвсэгт хүчний 167 дугаар ангийн байлдагч А нь буудуулсан гэсэн мэдээлэл тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд ирсэн. Энэ дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай очиж хэргийн газар үзлэг хийсэн. Тухайн үед байлдагч А-г Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн. Одоогоор тус эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа, биеийн байдал нь сайжирсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн.

Байлдагч А нь гаднын нөлөөтэй буудуулсан уу эсвэл амиа хорлохыг завдсан уу гэдгийг тогтоохоор нарийн криминиластик шинжилгээ хийгдэнэ. Үүрэг гүйцэтгэж байхдаа хэрэглэсэн буу, сум зэрэгт шинжилгээ хийхээр сумны хонгио, хошууг эд мөрийн баримтаар хураан авсан. Тиймээс нарийн шинжилгээ хийгдсэний дараа энэ гэмт хэрэг юунаас болж үйлдэгдэв гэдэг нь эцэслэн тогтоогдоно.

Бидэнд ирсэн мэдээллээр тухайн байлдагч нь хугацаат цэргийн алба хаагч байсан бөгөөд хэрэг гарсан өдөр ганцаараа харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байсан. Хэргийг тал бүрээс нь тогтоохоор ажиллаж байгаа учраас эрүүгийн хуульд заасны дагуу тодорхой хугацаа орох байх. Үүний дараа эргээд мэдээлэх болно” хэмээн ярилаа.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button