НийгмийнНИЙГЭМ

Таван шард баригдаж буй явган хүний гүүрэн байгууламжийн шон суурийн ажил 39 хувьд хүрчээ

Таван шарын нүхэн гарц дээгүүр явган хүний гүүрэн байгууламж барих ажил энэ оны дөрөвдүгээр сард эхлээд буй. Өнөөдрийн байдлаар 90 метр урт явган хүний гүүрэн байгууламжийн шон суурийн ажил 39 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд металл гүүрний үндсэн хийцийг үйлдвэрлэж байгааг мэдээллээ.

Уг гүүрэн гарцыг 90 метр урт, гурван орц, гарцтай, 98 ширхэг шонт суурьтай барихаар төлөвлөжээ. Явган хүний гүүрэн байгууламжийг энэ оны долоодугаар сард ашиглалтад оруулах юм байна. Одоогоор тус нүхэн гарцын орчимд явган хүн авто зам хөндлөн гарахад бэрхшээлтэй байгаа билээ. Тус төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байгаа ч албан ёсны төсөв өртгийн дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд зарлаагүй байна.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button