Элсэлтийн шалгалтад орох шалгуулагчдад өгөх ЗӨВЛӨМЖ
Энэ оны элсэлтийн шалгалтыг 2026 оны 6-р сарын 25-28 өдрүүдэд зохион байгуулна. Нийт 49,014 сурагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Шалгалт 25-ны өдөр түүхийн хичээлээр эхэлж, 28-нд Монгол хэлний хичээлээр дуусах бөгөөд шалгуулагчид шалгалт өгсөн даруй анхны оноогоо мэдэх боломжтой. Харин хэмжээст оноо шалгалт өгснөөс 24 цаг дотор гарна.
Элсэлтийн шалгалтад орох сурагчдад өгөх зөвлөмж
- Элсэлтийн шалгалт өгөх хугацаанаас нэг цагийн өмнө шалгуулагч нь шалгалтын байранд ирсэн байх,
- Авто замын ачааллыг тооцож, шалгалт болох сургуульдаа урьдчилан байдлаар очиж үзэх,
- Шалгалтад ирэхдээ гар утас, ухаалга цаг, чихэвч болон үзэг, цаас авч ирэхийг хориглоно?
- Маш сайн унтаж амарсан, сэтгэл санаагаа тогтвортой байлгах хэрэгтэй,
- -Шаардлагатай хавтаст бичиг баримтуудаа мартаж гээлгүй ирэхийг зөвлөлөө.
БҮТ-ийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмид "ЭШ өгөх шалгуулагчид нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ёстой. Шалгалт өгөх анги руу хориглосон зүйл авч орсон болон бусад шалгуулагчдад саад учруулсан бол бүх шалгалтын оноог нь хүчингүйд тооцно" гэлээ.
Мөн Элсэлтийн шалгалт дөхөх үеэр "ЭШ-ын тест, хариу зарна" гэх хуурамч зар байршуулж иргэдийг залилах тохиолдол цөөн гардаг. Үнэн хэрэгтээ ЭШ-ын хариу, тест задрах ямар ч боломжгүй. Тиймээс шалгуулагч болон эцэг эхчүүддээ энэ төрлийн залилангаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
ЭШ өгөх алгуулагчид ирэхдээ дараах дөрвөн баримт бичгийг заавал авчрах хэрэгтэй юм байна. Тухайлбал,
- Бүртгэлийн хуудас /Таны бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Бүртгэлийн хуудас” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/
- Суудлын хуваарь / Шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Суудлын хуваарь” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/
- Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
- Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.