Байгаль орчин
Отгонтэнгэр хайрхны тахилгын дараах хог хаягдлыг цэвэрлэж байна

Отгонтэнгэр хайрхны төрийн их тахилгын арга хэмжээ өчигдөр амжилттай зохион байгуулагдаж, ойролцоогоор 60,000 гаруй иргэн, 13,000 орчим автомашин, техникийн хэрэгсэл оролцжээ. Тахилгын дараах орчны цэвэрлэгээ, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх ажлыг Завхан аймгийн Байгаль орчны газар зохион байгуулж байна.
Байгаль орчныг хамгаалах, тахилгын бүс нутгийн ариун дагшин байдлыг хадгалах нь хүн бүрийн үүрэг бөгөөд дотоодын аялагч та бүхнийг аялал, арга хэмжээний үеэр хог хаягдлаа зориулалтын цэгт хаяж, байгальдаа ээлтэй хандлага хэвшүүлэхийг уриалж байна.
Х.ХУЛАН


















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ULAAN SHOROO BOLGOJEE . YANA DAAA 1 SHIRHEG MOD ZULEG ALGA
Тахих бус 13 мян машин. 2 хөлтэй 60 мян мал сайхан нутгийг түйрэн болгожээ