НИЙГЭМНийгэм мэдээ

Автомашины болон зам ашигласны татварыг бууруулах өргөдөл санаачилжээ

Автомашины болон зам ашигласны татварыг буцааж бууруулах өргөдөл санаачилж, 948 иргэн гарын үзэг зуржээ. Иргэн Э.Баясалцэнгэл нийтийн өргөдөл, санал хүлээн авдаг https://petition.parliament.mn/ тус өргөдлийг санаачилсан байна.

Тодруулбал, 2025 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн татварын нэмэгдэл нь үндэслэлгүй, шударга бус, хууль зөрчсөн тул буцааж хуучин хэвэнд нь оруулахыг шаарджээ. Мөн автомашины татвар 300%, зам ашигласны төлбөр 500% нэмэгдсэн хэдий ч автозам сайжраагүй, эвдрэлийг засаагүй, тэмдэг тэмдэглэгээг тодруулаагүй зэргээр энэхүү өссөн татвар үр дүнгүй байгаа нь харагдаж буй тул татварын нэмэгдлийг цуцлан зөрүүг буцааж олгохыг шаардсан байна.

Энэ сарын 27-ныг хүртэл дээрх өргөдөлд иргэдээс санал авах юм байна. Хэрэв өргөдөлд 33,000 иргэн гарын үсэг зурвал ажлын хэсэг байгуулагдана. Иргэн та санал өгөхийг хүсвэл дараах холбоосоор орно уу: https://petition.parliament.mn/Detail?id=fe447e45-9141-47b0-af3b-3400effd48b4

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button