Б.Гантулга: Г.Загдаа гэдэг хүн муу хүн байсан бол би ингэж амьдрахгүй байсан
Гурван настай гудамжинд гарч, зургаан настайдаа "Зөв амьдрах ухаан" ТББ-д ирж байсан Б.Гантулгатай цөөн хором ярилцлаа. Тэрбээр өдгөө Япон улсын Токио хотод ажиллаж амьдарч буй тул бид цахимаар холбогдсон юм.
Видео:
-"Зөв амьдрах ухаан" ТББ-д очсон тухай асуултаар ярицлагаа эхэлье?
-Анх зургаан настай байхдаа "Зөв амьдрах ухаан" ТББ-д очиж Г.Загдаа, Г.Амарсайхан гэдэг хоёр хүний хүүхэд нь болж байлаа. Намайг гурван настай байхад төрсөн аав маань бурхан болж, ээж эгч бид хоёрыг орхиж явсан. Улмаар эмээ дээрээ эгч бид хоёр амьдардаг байлаа. Тухайн үед амьдрал хэцүү орой хоолтой хонохыг тулд гудамжинд гуйлга гуйна. Эмээ маань ширүүн хүн байсан учраас нэг өдөр эгч бид хоёр эмээгээсээ зугтсан юм. Тэгж л тэнэж яваад аав, ээж хоёр дээрээ ирсэн дээ.
-Г.Загдаа гуай төрсөн гэвэл хэдэн хүүхэдтэй юм бэ. Япон улс руу явсан тухайгаа дурдвал?
-Аав, ээж хоёр төрсөн гэвэл зургаан хүүхэдтэй. Эгч бид хоёр хүүхдүүд нь гэж явдаг учир нийт найман хүүхэдтэй гэж хэлж болно. Аав, ээж хоёр маань сайн хүмүүс учраас би их сургууль төгсөж, Япон улсад ажиллаж амьдарч байна. Аль болох аав ээжийнхээ нэрийг хамгаалж авч явахын тулд хичээдэг.
-"Зөв амьдрах ухаан" ТББ-д холбоотой асуудал нийгэмд нэлээд асуудал тарьсан шүү дээ. Тэнд амьдарч байсан хүний хувьд тухайн үеийн нөхцөл байдлыг яриач?
-Аавыг хилс хэрэгт гүтгэснээс болж хүмүүс буруугаар боддог болсон. Хүн тэгээд тэжээсэн хүнээ дараа нь хорлодог муухайн зантай юм байна лээ. Халиунаа гэх охин хүүхэдтэйгээ манай төвд ирж байсан. Аав ээж ялгалгүй л харж ханддаг байсан юм. Гэтэл нэг өдөр 100 гаруй цагдаа орж ирээд аавыг аваад явсан. Хэрэв аав ээж хоёр зарим хүмүүсийн боддог шиг муу хүмүүс байсан бол би өдий зэрэгтэй амьдрахгүй байсан байх. Тухайн үед би Япон явах гэж байсан юм. Аав хоригдчихсон гэр бүл маань хэцүү байхад ээж миний хүү явах хэрэгтэй гээд явуулж байлаа. Манай гэрт, бидэнтэй хамт амьдарч үзээгүй байж элдэв зүйл ярьдаг хүмүүс олон. Тэр хүмүүс Б.Загдаа гэдэг хүний өсгөсөн хүүхдүүд одоо хаана, яаж амьдарч байгааг мэдэх хэрэгтэй байх.
-Аав ээжтэйгээ учирсан нь таны амьдралын өөрчилсөн байх нь?
-Аав ээж хоёр намайг олж авсан нь хамгийн том аз гэж боддог. Хэрэв би тэр үед "Зөв амьдрах ухаан" ТББ-д очоогүй байсан бол миний амьдрал одоо ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Намайг төрсөн хүүхэд шиг ээ санаж, хайрлаж өдий зэрэгт хүргэсэн аав ээж хоёртоо маш их талархаж явдаг.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүний амьдрал өөрчлөгдөж, хөл дээрээ босоод гадаадад ажиллаж байгаа нь өөрөө их зүйл хэлж байна
Hunii amidrald tus bolson humuusdee talarhaj yavdag ni saihan zan shuu
Нэг хүний сайн туршлага байж болно, нөгөө талд өөр хүн өөрөөр дурсах ч байж мэднэ
Yamar ch baisan gudamjnaas avch humuujuulsen gedeg bol amar ajil bish
Талархаж явна гэдэг сайхан чанар байна, ачийг мартдаггүй хүн юм
Bi bol ali ali taliin yariag sonsij baij dugnelt hiih heregtei gej boddog
Хүүхэд байсан хүний дурсамжийг бас сонсох хэрэгтэй шүү дээ
Japand amidarch ajillaj bgaa ni hicheesen hunii ur dun l baina
Заримдаа хүмүүс өөрсдөө үзээгүй зүйлээ хэтэрхий амархан шүүдэг юм шиг санагддаг
Hun bolgonii tuuh uur baidag uchraas neg talaas ni harj bolohgui
Гудамжинд явж байсан хүүхэд боловсрол эзэмшээд хүн болсон бол баярламаар л зүйл
Tegj l muu baisan yum bol huuhduud ni ingej omoorohgui bailguidee
Үнэнийг нь сайн мэдэхгүй болохоор шууд нэг талыг нь өмөөрөхөд хэцүү юм
Humuusiig usguj humuujuulne gedeg asar ih tesver tevcheer shaarddag
Өөрийн амьдралаа ярьж байгаа хүн болохоор бодит мэдрэмж нь харагдаж байна
Yadaj neg hunii amidrald gerel bolson bol ter ni tom zuil