НИЙГЭМНийгэм мэдээ
Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн хөгжлийг дэмжих санамж бичигт гарын үсэг зурав

Өчигдөр /2026.06.25/ “УБТЗ” ХНН-ийн 1-р орлогч дарга О.А.Казаков, Олон улсын Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах Нийгэмлэг /WCS/-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын захирал Ш.А.Жастин нар Зэрлэг амьтдыг хамгаалах, байгаль орчинд ээлтэй дэд бүтцийн хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор төмөр замын дагуух зарим газрын хориг хашааг зэрлэг амьтдад ээлтэй MNS70422024 стандартын дагуу шинэчилж, үр нөлөөг нь хянаж мониторинг хийх юм.
Санамж бичигт гарын үсэг зурахад талуудын төлөөллүүд байлцлаа.
А.ТЭНҮҮН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.