НИЙГЭМНийгэм мэдээ

Их Британид Чингис хаан, Монголчууд дэлхийг өөрчилсөн нь олон улсын үзэсгэлэн нээгджээ

“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэнг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд албан ёсоор нээлтээ хийжээ. Чингис хаан Үндэсний музей нь өмнө нь Франц, Чех, Швейцар, Япон, Итали зэрэг улсуудад Монголын түүх, соёлын өвийг сурталчилсан олон улсын тусгай үзэсгэлэнгүүдийг амжилттай зохион байгуулж байсан аж. Уг үзэсгэлэн нь Монголын соёлын өвийг дэлхийн тавцанд таниулж буй бас нэгэн томоохон үйл явдал нэг.

Үзэсгэлэнгийн гол зорилго нь Их эзэн Чингис хаан болон түүний үр хойчсын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр, дэлхийн хөгжилд үзүүлсэн нөлөө, түүхэн байр суурийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олон дэлгэн харуулах. Мөн нүүдлийн иргэншилт монголчуудын өв соёлын онцлог, үнэт өвийг сурталчлахын зэрэгцээ Монголын болон олон улсын судлаачдын хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд хүргэх юм байна.

Гэрэл зургийн эх сурвалж: Чингис хаан Үндэсний музей

Үзэсгэлэнд Чингис хаан Үндэсний музей, Монголын Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Хархорин музей, Дундговь аймгийн музей, Завхан аймгийн музейн сан хөмрөгөөс бүрдсэн нийт 255 дэсийн 437 үзмэрийг дэлгэн үзүүлжээ.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button