СпортСПОРТ

Танилц: Наадмын өмнөх сорилго барилдаануудад түрүүлсэн бөхчүүд

11 хоногийн дараа Үндэсний их баяр наадам болох гэж байна. Энэ жил Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой тохиож буй.

Наадам хаяанд ирсэн энэ үед аймгуудын бөхийн дэвжээ, галууд сорилго барилдаанаа хийлээ. Түүнчлэн "Хүрээ цам-Даншиг наадам 2026" болж өндөрлөв. Энэ жилийн даншиг наадамд Дорнод аймгийн харьяат Улсын заан Д.Анар түрүүлж, Булган аймгийн харьяат Улсын начин Б.Түвшинтөгс үзүүр булаав. Их шөвөгт Улсын заан Б.Батмөнх, начин Б.Түмэндэмбэрэл нар үлджээ.

Харин Баянхонгор аймгийн "Тэргүүн богд" дэвжээний сорилго барилдаанд өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай түрүүлж, аймгийн арслан Б.Түвшинтөгс үзүүрлэв. Харин "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээний сорилго барилдаанд аймгийн арслан Э.Баасанжав түрүүлж, Улсын начин Б.Даваа-Очир үзүүрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн "Их Монголын Хүчтэн" дэвжээний сорилго барилдаанд Улсын харцага Б.Цэдэнсодном түрүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүр булаажээ. Харин Ховд аймгийн "Ховд" дэвжээний сорилго барилдаанд Улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, Улсын харцага Г.Ганхуяг үзүүрлэлээ.

Мөн Сэлэнгэ аймгийн "Таван хан" бөхийн дэвжээний сорилго барилдаанд Хөвсгөл аймгийн арслан М.Баасанжав түрүүлж, Сэлэнгэ аймгийн заан С.Оргилбаатар үзүүрлэжээ. Дашрамд дурдахад "Увс нуур" дэвжээний сорилго барилдаан ирэх сарын 4-нд болох юм.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button