Манай сурвалжилгын мөрөөр Д.Алтангэрэлийн гэр бүлд 6.9 сая төгрөг цуглаад байна

90 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан ч портероор ачаа зөөж, өөртөө ажлын байр бий болгосон Д.Алтангэрэл, түүнийг хөл дээр нь бостол бууж өгөөгүй хань М.Хулангийн талаар манай редакц сурвалжилсан. Манай сурвалжилгын мөрөөр олон нийт холбогдож, хандив тусламж үзүүлмээр байгаагаа илэрхийлснээр бид хандив хүлээн авах дансыг байршуулсан билээ.
Хандив хүлээн авах дансыг контентдоо байршуулаад дөрвөн хоног өнгөрч буй. Одоогийн байдлаар 6.9 сая төгрөг цуглаад байна.
Хандив хүлээн авах данс: 70000500 5059234730, хүлээн авагч Д.Алтангэрэл
Д.Алтангэрэл, М.Хулан нарын гэр бүлийн зүгээс "Намайг ийм сайхан урмын үг, сэтгэлийн дэмээр услан, тусалж дэмжиж буй бүх ахан дүүстээ, моголчууддаа дахин дахин баярлаж талархаж байгаагаа хэлмээр байна аа. Та бүхний минь надад хүсэж буй тэр сайхан бүхнээр би урган өндийж цаашид илүү хүчтэй итгэлтэйгээр сайхан амьдрах болно оо.Та бүхэндээ маш их баярлаж байна" хэмээн баярласан сэтгэлээ манай редакцаар дамжуулан илэрхийллээ.
Сурвалжилгыг унших линк:
Сувалжилгыг видео хэлбэрээр үзэх холбоос:








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.