НИЙГЭМНийгэм мэдээ

"Элэгний гэмтлээс шалтгаалж насаараа эрэмдэг болж байгаа юм биш" гэв

Төв аймгийн Алтанбулаг сумын II багийн нутагт зургаадугаар сарын 9-нд Тавантолгойн цэргийн ангид болсон гардан тулааны үзүүлэх тоглолтын үеэр хугацаат цэргийн хоёр алба хаагч автомашинд дайруулсан хэрэгтэй холбогдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээлэл хийлээ.

Цэргийн төв эмнэлгийн гэмтлийн эмнэлзүйн төвийн захирал дэд хурандаа Д.Нямдорж: Марш тактикын тэмцээн 2007 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн. Энэ жилийн тэмцээн зургаадугаар сарын 09-ний өдөр Зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд төрийн цэргүүдийн аварга шалгаруулах Марш тактикын тэмцээн зохион байгуулагдсан. Энэ үеэр хоёр цэрэг гэмтсэн харамсалтай осол болсон.

Тухайн үед эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж чадснаар өнөөдөр нэг байлдагч маань жагсаалдаа орсон. Нөгөө байлдагч маань Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж биеийн байдал харьцангуй сайжирч байна. Тухайн алба хаагчийн хэвлийн хөндийг нээж, шалгах мэс засал хийсэн. Учир нь элэгний 7,8-р сегмент хэсэгт элэгний эд тасарсан байсан. Одоо биеийн байдал тогтворжсон. Элэгний гэмтлээс шалтгаалж насаараа эрэмдэг болж байгаа юм биш.

Осол гарсан даруй албаны шалгалт зохион байгуулж санамсар болгоомжгүйгээс осол гаргасан гэсэн дүгнэлт гарсан. Тухайн ослыг гаргасан алба хаагчидыг Төв аймгийн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэсэн мэдээлэл өглөө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button