СпортСПОРТ

12 жил шигшээ багт дуудагдсан О.Сэргэлэн МУГТ болно

Хасын Хүлэгүүд багийн холбон тоглогч О. Сэргэлэн Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ. Тэрбээр Монголын сагсан бөмбөгт 22 гаран жил зүтгэхдээ 12 жил шигшээ багийн бүрэлдэхүүнд тасралтгүй дуудагдсан юм.

Түүний амжилтаас дурдвал,

  • -2014 оны Инчеоний Азийн Наадмын шилдэг 8
  • - 2014, 2017, 2018, 2022, 2024, 2025, 2026 онуудын Дээд Лигийн 7 удаагийн аварга,
  • -2016, 2019, 2020 онуудад Дэд Аварга,
  • -2015, 2023 онуудад Хүрэл медаль,
  • - 2018-19 оны Тэргүүн Тоглогч,
  • - 2025 оны Азийн Клубуудын Аварга (BCL ASIA) хүрэл медаль,
  • - 2025 оны Зүүн Азийн Клубуудын Аварга (BCL East Asia) Алтан медаль- Олон Улсын Хэмжээний Мастер тус тус амжилтыг үзүүлсэн юм.

О.Сэргэлэн нь 2023 оноос "PG Acadeмy"-г үүсгэн байгуулж, залуу хойч үеийн 800 гаруй хүүхдэд сагсан бөмбөгийн спортыг анхнаас нь зааж, дасгалжуулан Улс, хотын чанартай тэмцээнүүдэд бэлтгэн оруулж ирээдүйн сагсчдыг бэлдсээр буй юм.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button