Нью-Йорк хот Израилын ерөнхий сайд ирсэн тохиолдолд баривчлах талаар авч үзэж байна
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейд Нью-Йоркт хүрэлцэн ирвэл баривчлах талаар авч үзэж байгаа гэж тус хотын дарга Зоран Мамдани ярьсан байна. Тэрбээр “New York Times”-ийн “The Interview” подкастад орохдоо энэ талаар ярьжээ. Мамдани өнгөрсөн жил хотын даргын сонгуулийн төлөө өрсөлдөхдөө Нетаньяхуг баривчлах ажиллагааг хэрэгжүүлнэ гэж амласан юм.
Тэр подкаст дээр “Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Хааг дахь Олон улсын эрүүгийн шүүхэд байх ёстой гэж би итгэдэг. Тэр бол ОУЭШ-ээс яллагдагчаар татагдсан дайны гэмт хэрэгтэн. Сүүлийн жилүүдэд түүний хийсэн үйлдлээс болж олон хүн яг үүнтэй ижил үзэл бодолтой болсон” гэж хэлжээ.
2024 онд ОУЭШ Нетаньяху болон Израилын бусад удирдагчдыг дайны гэмт хэрэгт буруутган, баривчлах тушаал гаргасан. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон Ерөнхийлөгч асан Жо Байден нар уг шийдвэрийг буруушаасан юм. АНУ нь ОУЭШ-ийн Ромын гэрээг зөвшөөрөөгүй учир түүнийг баривчлах үүрэг хүлээгээгүй. Мөн Трампын захиргаа тус шүүхийг татан буулгахаа амлаад байгаа юм.
Эх сурвалж: CNN







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Америк хайрт анддаа Палестиний газар нутгаас өгч еврей улс байгуулсан.
GUTSADAG HALTAR BE? KK MUU ERGUU CHIN BINNI BOL ENE TENEG HALTARIIN HAJUUD BAATAR HUN HERO SHUU