Гадаад мэдээДЭЛХИЙ

Хуситууд Саудын Арабын хөлгүүдийн хөдөлгөөнийг хязгаарлахаа мэдэгдлээ

Даваа гарагт /2026.07.20/ Йемен дэх хуситууд Саудын Арабын хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг хязгаарлана гэж мэдэгдсэн байна. Ингэснээр Ираны дайнд АНУ-ын эсрэг дахин нэг фронтыг хуситууд нээх магадлалтай боллоо.

Хуситууд мэдэгдэл гаргасны дараа Йемен дэх Саудын Арабын удирдсан эвсэл тэдний эсрэг хүчээр хариу арга хэмжээ авна гэжээ. Мөн Баб эль-Мандебын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцнуудыг хамгаалах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн гэж эвсэл мэдэгдсэн байна. Баб эль-Мандебын хоолой нь Улаан тэнгисийн өмнөд хязгаарт оршдог, дэлхийн худалдаа болон эрчим хүчний экспортод чухал ач холбогдолтой цэг юм.

Сонирхолтой нь хуситууд мэдэгдэл хийхээс өмнө Иран, АНУ нар хурцадмал байдлыг намдааж, дипломат хэлэлцээг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа гэх мессеж өгөөд байжээ. Тодруулбал Ираны Гадаад хэргийн яам мэдэгдэл хийхдээ зуучлагчид Техранд санал танилцуулсан гэсэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button