Никарагуаг 19 жил удирдаж буй 80 настай Ортега улсдаа дахин сонгууль явуулахгүй гэжээ
Никарагуагийн ерөнхийлөгчөөр хамгийн удаан хугацаанд ажиллаж буй 80 настай Даниел Ортега сөрөг хүчнийг төрийн эрхэнд гаргахгүйн тулд улсдаа дахин сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ. 2007 оноос хойш Никарагуаг удирдаж буй тэр улсынхаа конгресстой хамтран ажиллаж, сөрөг хүчний эсрэг хана босгох хууль батална гэсэн байна.
Тэрбээр уг мэдэгдлээ 1979 оны Сандиниста хувьсгалын 47 жилийн ойн баяраар гаргажээ. Тус хувьсгалын үеэр Ортега Анастасио Сомозагийн дарангуйллыг түлхэн унагаахад оролцсон юм. Харин одоо өөрөө авторитар удирдагч гэгддэг болсон Ортегагийн удирдлага дор Никарагуагийн ардчилал тогтмол ухарсаар байна. Түүний энэхүү мэдэгдлийг ажиглагчид нөхцөл байдлыг илт хурцатгасан алхам гэж үзэж байгаа юм.
“Armed Conflict Location and Event Data” ашгийн бус байгууллагын Өмнөд Америк судлаач Тизиано Бреда “Энэ шийдвэрээрээ Ортега, Мурильо нар улсаа гэр бүлийн дарангуйлалд орууллаа” гэжээ. Мурильо нь Ортегагийн эхнэр юм. Тэд хамтран ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг гэж шинжээчид үздэг.
Эх сурвалж: The Guardian











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.