Гадаад мэдээДЭЛХИЙ

“Paramount” компани “Warner Bros”-ийг нэгтгэхээ түр зогсоохыг шүүгч тушаажээ

“Paramount Skydance” компани “Warner Bros Discovery”-ийг 110 тэрбум ам.доллароор худалдан авч, нэгтгэх процесс явуулж байгаа. Тэгвэл үүнийг эсэргүүцсэн Калифорни тэргүүтэй мужууд нэгтгэх процессыг зогсоохоор шүүхэд нэхэмжлэл гарган, тэмцэж байгаа юм. Хэргийг хянаж буй Оклэнд хотын шүүгч “Paramount Skydance”-ийг нэгтгэх процессоо наймдугаар сарын 3 хүртэл түр зогсоохыг тушаажээ.

Энэ шийдвэр нь Калифорни, Нью-Йорк, Колорадо, Массачусетс зэрэг мужуудын хувьд нэгэн ялалт байв. Тэдгээр мужууд “Paramount Skydance” компани “Warner Bros Discovery”-г нэгтгэвэл энтертайнментын салбарт хууль бусаар өрсөлдөөнийг бууруулна гэж үзэж байгаа юм. Нью-Йоркийн Ерөнхий прокурор Летита Жеймс “Өнөөдрийн шийдвэр нь энэ нэгдлийн улмаас хохирох бүх хүмүүсийн хувьд чухал ялалт байлаа” гэж хэлсэн байна.

Шүүгчийн шийдвэрийн дараа буюу даваа гарагт /2026.07.20/ “Warner Bros Discovery” компанийн хувьцаа 4 хүртэл хувиар унажээ. Наймдугаар сарын 3-нд нэгтгэх процессыг эцсийн шийдвэр гаргах хүртэл хойшлуулах тухай сонсгол явагдах аж. Хэрэв шүүгч эцсийн шийдвэр хүртэл хойшлуулах тушаал гаргавал хоёр компанийг нэгтгэх процесс хэдэн сараар хойшилно.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button