Гадаад мэдээДЭЛХИЙ

Осолдсон “Pan Am”-ын онгоцны сэгийг 74 жилийн дараа олжээ

74 жилийн өмнө “Pan Am” компанийн Douglas DC-4 загварын онгоц Пуэрто Рикогийн ойролцоо осолдсоны улмаас 52 хүн нас барсан харамсалтай хэрэг гарч байжээ. Тэгвэл “Air/Sea Heritage” болон “Discovery Channel”-ийн “Expedition Unknown” шоу хамтран тус онгоцны сэгийг Пуэрто Рикогийн хойд эргийн ойролцоо, Атлантын далайн ёроолоос илрүүлсэн байна.

“Pan Am”-ийн онгоц осолдох үед бүх зорчигч амьд байсан ч 17 хүн л аврагджээ. Үлдсэн зорчигчдыг харамсалтайгаар амжиж онгоцны их биенээс гаргаж авч чадаагүй байна. Мөрдөн байцаагчид үүнийг аюулгүй байдлын талаарх мэдээллийг нислэг эхлэхийн өмнө хангалттай өгөөгүйтэй холбоотой гэж дүгнэсэн юм. Ослын дараа нислэгийн аюулгүй байдлын дүрэмд өргөн хүрээтэй шинэчлэл хийж, нислэгийн өмнө зорчигчдод аюулгүй байдлын зааварчилгаа өгдөг болжээ.

Эх сурвалж: CNN

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button