Трамп “FIFA”-гийн ерөнхийлөгчийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болгох хүсэлтэй байна
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, “FIFA”-гийн Ерөнхийлөгч Жианни Инфантино нар ойр харилцаатай. Тухайлбал АНУ-ын шигшээ багийн тамирчин улаан хуудас авахад Трамп Инфантинод хувьчлан хэлснээр улаан хуудсыг нь түдгэлзүүлсэн томоохон шийдвэр “FIFA” гаргасан. Тэгвэл энэ жилийн хөлбөмбөгийн ДАШТ амжилттай зохион байгуулагдсан тул Трамп Инфантиног НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар томилох хүсэлтэй байна.
Трамптай ойрын эх сурвалж “New York Post” агентлагт хэлэхдээ “Инфантиног дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс хүндэлдэг. Түүнийг хүмүүсийг нэгтгэх онцгой чадвартай хүн гэж Ерөнхийлөгч Трамп боддог” гэжээ.
Трамп дэмжиж байгаа ч гэсэн Инфантино НҮБ-ын дараагийн ерөнхий нарийн бичгийн дарга болох зам нь шулуухан байхгүй. Одоогийн байдлаар Инфантино ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвших эсэхээ мэдэгдээгүй байгаа. Инфантино тус албан тушаалт гарахын тулд олон орны дэмжлэгийг авах шаардлагатай. Мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд болох ОХУ, БНХАУ гэх мэт орнуудын дэмжлэгийг авах хэрэгтэй билээ.
Эх сурвалж: Euro News











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.