Гадаад мэдээДЭЛХИЙТехнологи

“Samsung Electronics”-ын таблет мэт Galaxy Z Fold 8 загварын утас

“Samsung Electronics” компани лхагва гарагийн /2026.07.22/ орой Galaxy Fold 8, Galaxy Z Fold 8 Ultra загварын гар утсаа танилцуулсан юм. Энэ загварын утас нь дэлгэгдэх үедээ таблет мэт 4:3 дэлгэцийн харьцаатай болдог байна. “Samsung Electronics” хамтран гүйцэтгэх захирал Ро Тэ Мүн “Энэхүү Galaxy Z загварын шинэ цуврал нь “Samsung”-ийн хамгийн боловсронгуй төхөөрөмжүүдийн төлөөлөл. Мөн энэ загвар хиймэл оюун ухааны эрин үеийг эхлүүлэхийн тулд хувь хүнд тохирсон үйлчилгээг хүргэнэ ” гэж хэлжээ.

Galaxy Fold 8 нь 201 грамм жинтэй тул “Samsung Electronics”-ийн гаргасан хамгийн хөнгөн дэлгэгддэг утас болж байгаа юм. Тус загвар нь Snapdragon 8 Elite Gen 5 процессор, 4,800 mAh зай хураагуур, 50 мегапикселийн камер, 10 мегапикселийн селфи камертай, 1,899.99 ам.доллароос үнэ эхэлж байгаа аж. Galaxy Fold 8 Ultra нь Snapdragon 8 Elite Gen 5 процессор, 5,000 mAh зай хураагуур, 200 мегапикселийн камер, 10 мегапикселийн селфи камертай, 2,099 ам.доллароос худалдаалагдаж эхэлж байгаа юм.

Эх сурвалж: Korea Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button