Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг тавих тохиролцоонд хүрчээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ багц хориг тавих тохиролцоонд хүрсэн байна. Өмнө нь Грек улс хориг тавьсны улмаас гишүүн орнууд зөвшилцөлд хүрч чадахгүй байсан юм. Тэгвэл Грек ОХУ-аас шингэрүүлсэн байгалийн хий худалдан авч, Европын холбооны бус хэрэглэгчдэд ойрын хугацаанд худалдах зөвшөөрөл авснаараа хоригоо авчээ.
Ингэснээр 2022 оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш 21 дэх багц хоригоо Европын холбоо оноох боллоо. Гэхдээ гишүүн орнуудын хүрсэн хоригийг зөөлрүүлсэн байна. Ямартай ч Европын холбоо ОХУ-ын газрын тосонд тогтоож өгсөн үнийн дээд хэмжээгээ хэвээр барьж чаджээ. Шинжээчид тэрхүү үнийн дээд хэмжээ баррель нь 44 ам.доллароос 58 ам.доллар болж өснө гэж таамаглаж байсан юм. Украин байлдааны талбар дээр санаачилгыг авсан байгаа энэ үед газрын тосны үнийн дээд хязгаарыг өсгөх нь сөрөг үр дагавар авчрах байв.
Гишүүн орнууд хэлэлцсэний үр дүнд газрын тосны дээд үнийг 44 ам.долларт ирэх 12 жилийн хугацаанд барих аж. Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен пүрэв гарагт /2026.07.23/ хэлэхдээ “Оросын дайны машинд газрын тосны зах зээлийн цочролоос ашиг хүртээхгүйн тулд газрын тосны дээд үнийг өөрчлөхийг нэг жилийн хугацаанд царцаана” гэж хэлжээ.
Мөн уг багц хоригт:
- ОХУ хоригоос зайлсхийхдээ ашигладаг сүүдрийн флотын онгоцнуудыг нэмэлтээр хар жагсаалтад оруулжээ. Одоогийн байдлаар 600 гаруй ийм онгоцыг Европын боомтод зогсож, үйлчилгээ авахыг хориглосон аж.
- ОХУ-ын банк, крипто, газрын тос, байлдааны талбараас олдсон үнэт металл арилжаалах платформуудыг хар жагсаалтад оруулсан байна
- Украины дайныг дэмжиж, суртал ухуулга гаргасан, хоригоос зайлсхийхэд тусалсан 250 гаруй хувь хүн болон компанид хориг тавьжээ.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Европ дахин хориг нэмээд байгаа ч дайн дуусахгүй л байна, бодит үр дүн нь хэр их байдаг бол
Хоригийн хор хохирол нь тэр дорхоноо бишээ дунджаар 2 жилийн дараа маш дарамттай мэдрэгддэг юм..
Европ дахин хориг нэмээд байгаа ч дайн дуусахгүй л байна, бодит үр дүн нь хэр их байдаг бол
Horig nemegdeed l baidag, gehdee ene ni Orosiin ediin zasagt her ih nuluulj baigaa ni sonirholtoi
Ийм шийдвэрүүд ОХУ-д дарамт болох ч дэлхийн эрчим хүчний зах зээлд бас нөлөөлөх нь ойлгомжтой
EU negdsen bair suuritai baij chadaj baigaa ni uls turiin huvid chuhal alham yum
Газрын тосны үнийн дээд хязгаарыг хэвээр үлдээсэн нь зах зээлийг тогтвортой байлгах зорилготой байх
Европын холбоо энэ асуудал дээр нэгдмэл байр сууриа хадгалж байгаа нь анзаарагдаж байна
Grek zuvshuurul avaad horigoo tsutsalsan ni uls oron buriin ashig sonirhol oor baidgiig haruulj bn
Delhiin zah zeel deer ene shiidveriin ur dagavar udahgui medregdeh bh daa
Delhiin zah zeel deer ene shiidveriin ur dagavar udahgui medregdeh bh daa
Хоригийн жагсаалтад улам олон хүн, компани нэмэгдэж байгаа нь дарамтыг өсгөх зорилготой юм байна
Хоригийн жагсаалтад улам олон хүн, компани нэмэгдэж байгаа нь дарамтыг өсгөх зорилготой юм байна
Uls turiin shiidveruud ediin zasagt mash tom noloo uzuuldeg gedgiig dahin haruulj bn
Uls turiin shiidveruud ediin zasagt mash tom noloo uzuuldeg gedgiig dahin haruulj bn
Европ, ОХУ хоёрын эдийн засгийн сөргөлдөөн ойрын үед намжих шинж алга
Horig bolgonii daraa yamar ur dun garsniig il tod tailagdag bol sain baina