Трамп дэлхийн 80 гаруй оронд шинэ татвар ногдуулна
Ерөнхийлөгч Доналд Трампын захиргаа өнөөдөр /2026.07.24/ дэлхийн 80 гаруй оронд шинэ гаалийн татвар ногдуулах гэж байна. Өнөө өглөө АНУ-аас дэлхийн улс орнуудад ногдуулдаг 10 хувийн гаалийн татварын хугацаа дуусах юм. Ийм учир Трампын захиргаа 10-12.5 хувийн гаалийн татвар шинээр ногдуулах болсон байна.
Өнөөдөр хугацаа нь дуусах 10 хувийн гаалийн татварыг Трамп энэ жилийн хоёрдугаар сард баталж байжээ. Шинээр хэрэгжүүлэх татварыг 1974 онд баталж байсан Худалдааны тухай хуулийн 301-р хэсэгт хамаарах аж. 301 нь нь албадан хөдөлмөр эрхэлдэг орнуудад чиглэсэн хэсэг юм.
АНУ-ын худалдааны төлөөлөгч Жэймисон Грир мэдэгдэл хийхдээ “Өнөөдрийн арга хэмжээ нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа ажилчдын сайн сайхан байдлыг сайжруулахын тулд хүний эрхийн зөрчил, худалдааны гажуудсан практикийг залруулна” гэжээ.
АНУ-ын Үндсэн хуулиар бол зөвхөн Конгресс л гаалийн татвар ногдуулах эрх мэдэлтэй байдаг. Гэвч Трамп өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Олон улсын онцгой байдлын үеийн эдийн засгийн хуулийг ашиглан дэлхийн орнуудад гаалийн татвар ногдуулсан билээ. Тэрхүү хууль нь үндэсний хэмжээнд онц ноцтой байдал үүссэн үед олон улсын худалдааг зохицуулах эрхийг ерөнхийлөгчид олгодог юм.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.