Хуситууд Улаан тэнгист халдлага үйлдэж эхэлснээр газрын тосны үнэ 100 ам.доллар давжээ
Пүрэв гарагт /2026.07.23/ Йемен дэх хуситууд Саудын Арабын газрын тос тээвэрлэгч хоёр онгоцонд цохилт өгсөн гэж мэдэгдсэн юм. Үүний улмаас газрын тосны үнэ өсөж, Брент маркийн газрын тосны фьючерс баррель нь 100 ам.доллар давжээ. Тодруулбал пүрэв гараг дуусахад Брентийн фьючерс 7 орчим хувиар өсөж, 100.69 ам.доллар хүрсэн байна. Энэ нь тавдугаар сарын 22-ноос хойш үзэгдээгүй өндөр үнэ. Хоёрдугаар сарын сүүлээр Ираны дайн эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад Брентийн одоогийн үнэ 40 орчим хувиар өндөр байгаа юм. Харин одоо бага зэрэг буурч 100.2 ам.доллар орчмоор арилжиж байна.
АНУ-ын WTI маркийн газрын тос пүрэв гарагт 6.2 хувиар өсөж баррель нь 92.19 ам.доллар хүрсэн нь зургаадугаар сарын 4-нөөс хойш үзэгдээгүй үнэ болжээ. Одоо WTI 91.8 орчим ам.доллароор арилжиж байна. “Mizuho” фирмд эрчим хүчний фьючерс хариуцаж ажилладаг Боб Явгер “Иран руу хуурай цэргээр довтлох магадлал өдөр ирэх тусам нэмэгдэж, эрчим хүчний экспортын хамгийн чухал хоёр цэг хязгаарлалтад орсон тул газрын тосны үнэ сүүлийн дөрвөн жилд үзэгдсэн хамгийн өндөр түвшин болох 126.41 ам.долларт хүрэхэд дэлхий бэлтгэж байна” гэжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.