Гадаад мэдээДЭЛХИЙ

Итали улс цахим донтолтын төв анх удаа нээжээ

Италийн Флоренц хотод цахим сүлжээнд донтолт, дижитал технологийг ухамсартайгаар ашиглахад туслах төв нээгдсэн байна. Энэ нь тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Италийн анхны төв юм. Тус төвийг “ASL Toscana” төв, “Retesviluppo” санаачилга болон Флоренц хотын захиргаа хамтран байгуулжээ.

Залуучуудын бодлогын зөвлөх Летизия Перини “Цахим технологи нь залуусын өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон. Ийм учраас бид эдгээр хэрэгслийг ухамсартайгаар ашиглахад, дижитал орчин өнгөрүүлэх хугацаа болон спортоор хичээллэж, нийгмийн харилцаанд орж, соёлын ажиллагаанд оролцох хоорондын тэнцвэрийг олоход туслах үүрэгтэй” гэж хэлсэн байна.

Сүүлийн үед дэлхийн орнууд сошиал медиа ашиглахад насны хязгаар тогтоох болсон. Сошиал платформууд ашиглахад хатуу хяналт тавьж, насаа баталгаажуулахыг шаарддаг болсон дэлхий дээрх анхны хуулийг Австрали баталсан. Австралийн жишээг дагаж энэ долоо хоногт Франц улс насны хязгаарлалт тогтоосон хуулийг баталсан юм.

Эх сурвалж: Euro news

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button