"UEFA" "FIFA"-г хөлбөмбөгийн амин сүнсийг худалдах гэж байна хэмээн шүүмжлэв
“FIFA”-гийн Ерөнхийлөгч Жианни Инфантино хөлбөмбөгийн ДАШТ-ийг хөрөнгө оруулагч нартай хамтран зохион байгуулах компани үүсгэхээр төлөвлөж буй нь “UEFA”-ийн дургүйцлийг хүргэжээ. Мягмар гарагт /2026.07.28/ эх сурвалжууд мэдээлснээр Инфантино “FIFA Forward Enterprise” буюу “FFE” нэртэй охин компани байгуулж, ДАШТ болон клубүүдийн аваргын тэмцээнийг зохион байгуулах эрх олгохоор төлөвлөж байгаа аж.
Энэ мэдээлэл гарсны дараа “UEFA” мэдэгдэл хийхдээ “Хөлбөмбөг бол FIFA-гийн зардаг зүйл биш. Бидний хэн нь ч хөлбөмбөгийн спортыг эзэмшигч биш. Хөлбөмбөгийн амин сүнс болон засаглал нь арилжаа хийдэг хөрөнгө биш юм. Ялангуяа энэ арилжаанаас санхүүгийн хувьд хэн ашиг олох нь ил тод биш байгаа үед” гэжээ.
“FIFA” мэдэгдэл хийхдээ “FFE” нь энэ жилийн сүүл гэхэд 4.2 тэрбум ам.доллар хүртэл санхүүжилт босгоно гэсэн юм. Анхан шатны үнэлгээгээр тус компани 20 тэрбум ам.долларын үнэлгээ хүрэхээр байгаа аж. “FIFA” энэ компанийг үүсгэн байгуулахын тулд “J.P Morgan” банктай хамтран ажиллаж байна. Харин хөрөнгө оруулагчид дунд Жошуа Кушнерийн үүсгэн байгуулсан “Thrive Eternal” компани зэрэг компани байгаа аж. Тус компанийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жаред Кушнерийн ах Жошуа Кушнер үүсгэн байгуулжээ. Трамп Инфантинотой маш ойрын харилцаатай билээ.
Эх сурвалж: CNN












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.