Бизнес мэдээ

Таван Богд Групп үл хөдлөхийн салбарт дэлхийд тэргүүлэгч AEDAS-тай хамтран ажиллана

Монгол Улсын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжил шинэ түвшинд гарч, олон улсын архитектур, зураг төслийн стандартыг эх орондоо нэвтрүүлэх томоохон ажлыг Таван Богд Групп дэлхийн архитектурын салбарт тэргүүлэгч AEDAS компанитай хамтран эхлүүлж байна.

Энэхүү стратегийн хамтын ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүргийн 15-р хороо, Махатма,гандигийн гудамжид байрлах, хотын хамгийн үнэ цэнтэй байршилд сүндрлэж буй “GERLUG PALACE” төслийн 2р ээлжийн зураг төсөл болон концепцийг "Designed by AEDAS" стандартаар гүйцэтгэж байна.

Дэлхийн архитектурын томчуудын нэг AEDAS 

AEDAS нь дэлхийн шилдэг архитектурын топ таван компанийн нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд Сингапур, Хонконг, Лондон, Дубай зэрэг дэлхийн томоохон санхүүгийн төвүүдэд хот төлөвлөлт, цогцолбор төслүүдийн визуал болон бүтээцийн шийдлийг боловсруулдгаараа алдартай. 

Тэд олон улсын архитектурын болон барилгын салбарын нэр хүндтэй 500 гаруй шагналыг хүртэж байсан бөгөөд дэлхийн архитектурын чиг хандлагыг тодорхойлогч гигант юм. Тэдний хэрэгжүүлсэн алдартай төслүүдээс дурдвал

Дэлхийн 100 гаруй мега төслийн эзэн AEDAS

Ази, Европи, Ойрх Дорнод, Америкийн 12 орноор “сүлжигдсэн” 1,000 гаруй дэлхийн шилдэг архитекторуудаас бүрдсэн AEDAS компани нь байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл дэлхийн мега хотуудад 100 гаруй хөгжлийн түүчээлэгч болсон цогцолбор төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна.

(Тайлбар: AEDAS компанийн олон улсад хэрэгжүүлсэн томоохон 5 төслийн коллаж зураг)

AEDAS компанийн дэлхийд визуал ба архитектураараа тамгалан үлдээсэн онцлох 5 төсөл: 

  • 1 Hong Kong West Kowloon Station (Хонконг) – Дэлхийн хамгийн том метро болох өндөр хурдны галт тэрэгний газар доорх буудлуудын нэг бөгөөд хот төлөвлөлтийн (TOD) хосгүй архитектурын шийдлээрээ алдартай.
  • 2 Dubai Metro (Дубай, АНЭУ) – Нэгдсэн Араб Эмират улсын нүүр царай болсон, үндэсний өв соёлыг футурист дизайнтай хослуулсан дэлхийн хамгийн урт автомат метроны сүлжээний станцууд.
  • 3 The Star Performing Arts Centre (Сингапур) – Орчин үеийн контемпорари шийдэл бүхий соёл урлаг, худалдаа үйлчилгээ хосолсон Сингапурын визуал брэнд төсөл.
  • 4 Hengqin International Financial Center (Чжухай, БНХАУ) – Азийн санхүүгийн төвд сүндэрлэх, лууны хөдөлгөөнийг дүрсэлсэн шилэн фасадан цамхаг бүхий архитектурын шийдэл
  • 5 The Venetian Macao & Sands Macau (Макао) – Азийн хамгийн том амралт, цогцолбор энтертэйнмент бүсийг бүхэлд нь төлөвлөсөн томоохон мега төсөл.

AEDAS компани аливаа төслийг төлөвлөхдөө тухайн орны өв соёл, байгаль цаг уур болон хотын ерөнхий концепцитой зохицуулан, байгаль орчинд ээлтэй, ухаалаг шийдлийг шингээдгээрээ онцлогтой. 

"GERLUG PALACE": 4.7 га талбай дахь шинэ амьдралын хэв маяг 

Таван Богд Группийн хэрэгжүүлж буй "GERLUG PALACE" төсөл нь нийт 4.7 га талбайг хамрах бөгөөд хоёр үндсэн ээлжээс бүрдэж байна.

  • 1-р ээлж: Тус бүр 23 давхар 4 блок, 252 айлын премиум ангиллын орон сууцнаас бүрдэж байгаа бөгөөд барилга угсралт, төлөвлөлтийн ажил идэвхтэй явагдаж байна.
  • 2-р ээлж (Designed by AEDAS): Дэлхийд тэргүүлэгч AEDAS компанийн зураг төслөөр 3 блок таураас бүрдэх бөгөөд орон сууц, худалдаа үйлчилгээ, оффис хосолсон орчин үеийн MIXED-USE бүтцийг бүрэн шингээсэн цогцолбор болох юм.

 Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Ногоон барилга" 

"GERLUGPALACE" төсөл нь зөвхөн үзэмж, хийцээс гадна байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй төлөвлөлтөөрөө олон улсын ногоон барилгын стандартыг хангаж байгаа юм. Уг төсөл нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD)-ны нарийн шалгуур, санхүүжилтаар баталгаажсан бөгөөд олон улсын GREEN EDGE CERTIFICATION (Ногоон барилгын гэрчилгээ)-ийг хүртсэн Монголын цөөн төслүүдийн нэг юм.

Энэхүү түншлэл Монголын барилгын салбарт төдийгүй худалдан авагчдад хэрхэн нөлөөлөх вэ? 

  1. Салбарын чанарт ахиц гарна: Дэлхийн топ зураг төслийн баг Монголд ажилласнаар барилгын стандарт, инженерчлэл болон хийцлэлийн хувьд Монголын барилгын салбарт жишиг болж нэг шат ахиж, олон улсын түвшинд ойртож байна.
  2. Амьдралын чанар ба үнэ цэн: Худалдан авагчдын хувьд зөвхөн орон сууц авч байгаа биш, AEDAS-ийн ухаалаг төлөвлөлт, байгалийн гэрэлтүүлэг, агаарын сэлгэлт, Mixed-use төлөвлөлтийн ачаар цаг хугацааг нь хэмнэсэн, эрүүл амьдралын тав тухтай, ухаалаг төлөвлөлт бүхий үнэ цэн шингэсэн орчинг худалдан авч буй хэрэг юм.
  3. Хөрөнгө оруулалтын баталгаа: "Developed by Tavan Bogd Group" буюу Монголын бизнесийн олон салбарт туршлагатай, хөрөнгийн чадамж бүхий Групп компани хэрэгжүүлж, дэлхийн брэнд зураг төслөөр олон улсын GREEN EDGE сертификаттай бүтээн байгуулж буй энэхүү үл хөдлөх хөрөнгө нь цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн нь өсөх эрсдэлгүй, баталгаатай хөрөнгө оруулалт болох юм.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button