“BTS” хамтлаг ирэх жилийн Грэммиг бойкотолно
Ирэх жил Грэммийн шагнал гардуулах ёслол Ази поп хөгжмийн төрөлтэй болох гэж буйгаа сар гаруй хугацааны өмнө зарласан юм. Тэгвэл “BTS” хамтлаг лхагва гарагт /2026.07.29/ мэдэгдэл хийхдээ ирэх жил дуугаа тус ёслолд нэр дэвшүүлэхгүй гэжээ. Тодруулбал тус хамтлаг мэдэгдэл хийхдээ “Бид энэ жил Грэммийн шагнал гардуулах ёслолд оролцохгүй байхаар шийдсэн. Хөгжмийг бүс нутаг, хэлээр нь хуваахын оронд байгаагаар нь сонсож, хайрлаж болно гэж найдаж байна” гэсэн юм.
Грэммийн ёслол Шилдэг Ази поп хөгжмийн шагнал оруулж ирж байгаа нь “BTS”-ийн уран бүтээлийн үнэ цэнийг бууруулж байна гэж зарим шүтэн бишрэгчид нь үзэж байгаа аж.
2010 онд байгуулагдсаныхаа дараа BTS асар амжилтад хүрсэн. Тус хамтлаг 2017-2021 оны хооронд “Billboard Music Awards”-аас шилдэг нийгмийн уран бүтээлчийн шагналыг таван удаа хүртсэн юм. Мөн 2021, 2026 онд “American Music Awards”-аас оны шилдэг уран бүтээлчийн шагналыг авчээ. BTS 2022 онд “Billboard Music Awards”-ийн түүхэн дэх хамгийн олон шагнал хүртсэн хамтлаг болсон байна.
Эх сурвалж: CNN












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.