Гадаад мэдээДЭЛХИЙ

Ковидийн менежментийг хариуцаж ажилласан Фаучи сонсголын үеэр үг хэлэхгүй байх эрхээ 100 гаруй удаа ашиглажээ

Цар тахлын үеэр АНУ-ын ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөх байсан доктор Энтони Фаучи тус улсын ковидийн менежментийг хариуцан ажилласан юм. Тэгвэл Фаучи лхагва гарагт /2026.07.29/ АНУ-ын Сенатын танхимд болсон сонсголын үеэр үг хэлэхгүй байх эрхээ 100 гаруй удаа ашигласан байна. Тэр хоёр цаг гаруй хугацаанд сенаторуудын асуултад “Өмгөөлөгчдийнхөө зөвлөсний дагуу би АНУ-ын Үндсэн хуулийн тав дахь нэмэлт өөрчлөлтөд заасан эрхээ эдэлнэ” гэж хариулжээ.

Кэнтакки мужийн сенатор Паул Ранд Фаучиг сонсголд мэдүүлэг өгөх тушаал өгсөн юм. Фаучи Рандыг өөрийг шоронд хорих зорилгоор замбараагүй кампанит ажил явуулж байна гэж буруутгажээ. Харин Ранд Фаучиг үг хэлэхгүй байх эрхээ ашиглаж, сенаторуудын асуултаас зайлсхийж болохгүй гэж хэлсэн байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден түүнийг урьдчилж өршөөл олгосон нь түүнийг хамгаалахгүй, сенаторуудын асуултад хариулахаас татгалзсан явдалд хариуцлага нэхнэ гэж Ранд хэлжээ. Сенатын танхимын комисс ирэх долоо хоногт Фаучиг Конгрессыг үл хүндэтгэсэн гэж үзэх эсэхээр санал хураахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button