Б.Энх-Оргилтой тулалдах Элбек Алышов жюү жицүгийн хар бүстэй
“Physical Asia” шоуны ялагч, “ONE Championship” холбооны бантам жингийн дэлхийн аварга Б.Энх-Оргил аваргын бүсээ хамгаалах тулаанаа маргааш Тайландын нийслэл Бангкок хотноо хийх юм.
Түүнтэй Азербайжаны залуу тулаанч, өнөөдрийг хүртэл нэг ч ялагдалгүй яваа Элбек Алышов тулалдана.
Тэрбээр, ОХУ-д төрж өссөн бөгөөд зургаан настайдаа жүдо, самбо бөхийн спортод хөл тавьж, 400 гаруй тэмцээнд оролцож байжээ.
Өдгөө 27 настай тэр жюү жицүгийн хар бүстэй бөгөөд 2017 онд 18 насандаа ММА-д анхны гараагаа хийж, тухайн үед ялалтаа урьдчилсан зарласан нь олны анхаарлыг ихэд татсан юм. Өнөөдрийг хүртэл тэр 10 тулаанд бүгдэд нь ялсан бөгөөд ONE Championship түүнтэй 2025 онд гэрээ байгуулж, хөнгөн жингийн тулаанд болгоомжлох ёстой өрсөлдөгч гэдгээ ялалтуудаараа батлан харуулсан.
Гэвч түүний энэ ялалтуудын ард, тэр 14 настайгаасаа хойш ходоод, хоолой болон бусад эрхтэнтэй холбоотой ноцтой архаг өвчнүүдтэйгээ тэмцэж иржээ. Элбек Алышов хэлэхдээ өрсөлдөгчид нь ямар нэг өвдөлт зовиургүй дэвжээн дээр гардаг бол тэр үргэлж өвдөлтүүдээ даван туулах хэрэгтэй болдог гэсэн юм.
Түүний зорилго аваргын бүсээр зогсохгүй. Одоогоор түүнд өөрийн гэсэн орон гэр үгүй учир гэр бүлээ хангалуун амьдруулах, эх орныхоо бахархалт хүү болох хүсэл мөн түүнд бий.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За ЭнхОргио би наадахтай чинь нэг удаа үзсэн их л сул нөхөр байна лээ шүү баруун хөлний өшиглөлтийг зүүн гарраа хаахдаа тохойгоо өгөөд байгаарай хоёр өшиглөөд хамар нь зангираад ирнэ тэгэнгүүт нь баруун хөл рүү нь гурав батирнаа .Арагшаа жаахан ухраад зүүн талдаа ачалал өгүүлээд нэг ухасхийгээд ухар тэгэнгүүт эрүү нь ёрдойгоод цөмрөөд ороод ирнэ зүүн гараараа элэгдэнгүүтээ баруун гараараа олиод эрүүнийх нь яг дороос нь цохь хяналта алдаад ирэнгүүт нь цохонд нь таталттай цохилт хий наадах чинь агаарт нислэгээ эхлүүлнэ.Чи нисэж явахад нь баруун хөлөөрөө жаахан дэмнэчих наадах чинь татвагнаад накуат