Бизнес мэдээ

Уламжлал, орчин цагийн хослол "Жуулчин Тэрэлж Резорт"

Байгалийн өвөрмөц тогтоц бүхий хад, уулсаар хүрээлэгдсэн Тэрэлжийн Горхи-Эрээний аманд байрлах Жуулчин Тэрэлж Резорт Монголын үндэсний уламжлалт өнгө төрхийг орчин үеийн хэв маягтай хослуулсан олон улсын стандартад нийцсэн амралтын цогцолбор юм.

2024 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Жуулчин Тэрэлж Резортод

  • L’Occitane спа үйлчилгээ
  • “Cheeseria x Nagomi” ресторан
  • Жакузи ба халуун саун
  • Хүүхдийн усан сан бүхий зочид буудлаар үйлчлүүлэх боломжтой.

Тодруулбал, Францын алдарт L’Occitane брэндийн байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр үйлчлэх тансаг зэрэглэлийн спа нь таныг завгүй амьдралын хэмнэлээс холдуулж, сэтгэл, биеийг тань бүрэн сэргээнэ.

Орчин үеийн хэв маягтай “Cheeseria x Nagomi” ресторан 80 хүртэлх зочин хүлээн авах багтаамжтай төдийгүй чадварлаг тогооч, туршлагатай бартендерууд таны сэтгэл ханамжид нийцсэн амтат хоол, өвөрмөц амттай зууш, гар хийцийн коктейль, төрөл бүрийн уух зүйлсээр үйлчилдэг.

Мөн цэнгэг агаар, байгалийн тансаг орчинд байрлах Жуулчин Тэрэлж Резортын япон хэв маягийн жакузи болон халуун саун биеийн алжаалаа тайлж, амрах төгс орчин болно. Түүнчлэн зөвхөн 0–3 болон 4–10 насны хүүхдүүдэд зориулсан хоёр төрлийн усан сан нь бяцхан зочдод зориулсан хөгжилтэй, аюулгүй орчныг бүрдүүлдэг.

Зочид буудлын хувьд олон улсын таван одтой зочид буудлын стандартыг хангахуйц тохижилт үйлчилгээг бүрдүүлсэн 5 төрлийн өрөөнүүдийг санал болгож байна. Жуулчин Тэрэлж Резорт Монгол үндэсний уламжлалт хэв маягийг хадгалан орчин үеийн шийдлээр үйлчлүүлэгчдийн хэрэгцээт бүх зүйлсийг нэг дор багтаажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button