Орон нутаг

Дундговь аймгийн Сайнцагаан сумаас Хүннүгийн үеийн булш олджээ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ. Хүннүгийн үеийн булш, дурсгалаас эртний шаазан ваар, 14 настай хүүхдийн булшнаас модон сав, малын яс, хүний дунд чөмөгний яс олдсон байна.

Модон хайрцаг болон шаазан ваарыг гадаадын шинжилгээний төвд нарийн шинжилгээнд хүргүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд шинжилгээний дүнд үндэслэн аймгийн музейд хүлээлгэн өгөхөөр тогтсон гэж судалгааны баг мэдэгдэв. Эдгээр олдвороор дамжуулан эртний Умард Хүннүгийн монголчуудын ахуй амьдрал, түүхийн өвөрмөц шинжийг тогтоохыг зорьж байгааг профессор Жу Нам Чёл онцолжээ.

Дундговь аймгийн музей, МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Археологи, өв соёлын судалгааны төвийн хамтарсан “Умард говийн Хүннүчүүд" археологийн судалгааны төсөл Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт амжилттай үргэлжилж байна.

Төслийн хүрээнд Хүннүгийн үеийн археологийн дурсгалын малтлага, судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд судалгааны үр дүнд Дундговь нутгийн түүх, соёлын өвийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах, хамгаалах, судалгааны эргэлтэд оруулахад чухал ач холбогдолтой юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button