НИЙГЭМНийгэм мэдээ
Танилц: Ирэх сард болох барилдаанууд
Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх наймдугаар сард албан ёсоор зохион байгуулагдах барилдаан болон үйл ажиллагааны хуваарийг танилцууллаа. Ирэх сард 10 барилдаан болно. Мөн долоогийн даваанд тунаж Улсын заан цол хүртсэн бөхөд "ЗААН ЖИМИНИ" авто машин гардуулдаг уламжлалтай.
Энэ жилийн долоогийн даваанд тунаж Улсын заан цол хүртсэн Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Д.Алтанцоожид Бридж корпорацаас Жимини авто машины ирэх сарын 17-нд гардуулах юм байна.
- Наймдугаар сарын 01-02 Бямба-Ням| Баян-Өлгий, Ховд аймгийн баяр наадам
- Наймдугаар сарын 04 Мягмар| Хархорин хотын нээлт, Эрдэм шинжилгээний хуралд зориулсан бөхийн барилдаан /Хархорин суманд/
- Наймдугаар сарын 06-07 Пүрэв-Баасан| Ховд аймгийн Дарви сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойн баяр наадам
- Наймдугаар сарын 8 Бямба| Монголын төмөр замчдын баяр наадам /Хонхорт өртөөнд/
- Наймдугаар сарын 08 Бямба| Даян аварга цолны мялаалга наадам /Сэлэнгэ, Сүхбаатар хот/
- Наймдугаар сарын 08 Бямба| Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баяр наадам /Хүй долоо Монгол наадам цогцолборт/
- Наймдугаар сарын 06-08 Пүрэв-Бямба| Ховд аймгийн Дөргөн сумын түүхт 70 жилийн ойн баяр наадам
- Наймдугаар сарын 13-15 Пүрэв-Бямба| Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам
- Наймдугаар сарын 17 Даваа, 11:40 цагт|Үндэсний Их баяр наадмын долоогийн даваанд тунаж Улсын заан цол хүртсэн бөхөд ЗААН ЖИМИНИ авто машин гардуулах үйл ажиллагаа /Баянзүрх дүүрэг Бридж корпораци/
- Наймдугаар сарын 21 Баасан| Нүүдэлчин соёлын фестивалд зориулсан үндэсний бөхийн барилдаан /Монгол наадам цогцолборт/
- Наймдугаар сарын 28 Баасан| Хилчин спорт хорооны 80 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан /Монгол бөхийн өргөө
Б.АЗЖАРГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.