Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ бензин, дизель түлшний экспортын хоригийг 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгажээ

ОХУ-ын засгийн газар пүрэв гарагт /2026.07.30/ бензин, дизель түлшний экспортод тавьсан хоригоо 2027 оны нэгдүгээр сар хүртэл сунгаж буйгаа мэдэгджээ. Засгийн газар хоорондын тохиролцоонд уг хориг үйлчлэхгүй юм. Украины цохилтын улмаас ОХУ-д түлшний хомсдол үүссэн тул Оросын эрх баригчид дотоодын зах зээлээ тогтворжуулахын тулд экспортын хориг хэрэгжүүлэх болсон.

Энэ жил гарснаас хойш ОХУ дахь бензиний дундаж үнэ 19 хувиар өсөөд байна. Тухайлбал даваа гарагаар /2026.07.27/ дууссан долоо хоногт улсын хэмжээнд бензиний үнэ дунджаар 77.89 рубль байсан аж. Энэ долоо хоногоос зарим шатахуун түгээх станц бензин, дизель түлшний худалдаанд тогтоосон хязгаарлалтаа суллаж эхэлжээ. Гэхдээ шинжээчдийн үзэж буйгаар зуны аялал зугаалгын улирал дуусах хүртэл түлшний нийлүүлэлт хязгаарлагдмал байх магадлалтай аж.

Эх сурвалж: The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

export нь монголд одоо үйлчлэх үү

Холбоотой мэдээ

Back to top button