Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын засгийн газар Африкийн орнуудыг буруу нэрлэж шившгээ тарив

АНУ-ын Төрийн департамент Рио де Жанейрод болсон “AIDS 2026” олон улсын хурлын үеэр тавьсан танилцуулга дээрээ томоохон алдаа гаргажээ. Тодруулбал АНУ-ын засгийн газар Африкийн газрын зураг дээр цохож нэрлэсэн бүх улс нь буруу байсан аж. “Reuters” агентлаг дүн шинжилгээ хийж тэрхүү газрын зургийг “OpenAI”-ийн хиймэл оюун ухаантай хэрэгсэл ашиглан бүтээсэн болохыг нь тогтоожээ. “OpenAI” уг явдлыг шалгаж байгаа гэж мэдэгдсэн юм.

Төрийн департамент танилцуулгын улмаас үүссэн төөрөгдөлд бүрэн хариуцлага хүлээнэ гэж мэдэгджээ. Хуралд оролцсон багийн нэг гишүүн нь арга хэмжээ эхлэхээс өмнө танилцуулгын слайдыг яаравчлан өөрчилсний улмаас ийм алдаа гарсан гэж Төрийн департамент нэмж мэдэгдсэн байна. Тэрхүү газрын зураг дээр Нигерийг Сахарын цөлд оршдог, далайд гарцгүй улс мэтээр байршуулсан байжээ. Мөн Өмнөд Африкт оршдог Мозамбикийг Африкийн эвэр хэсэгт байршуулсан байна.

“Atlantic Council” байгууллагад геополитикийн чиглэлээр ажилладаг Матт Петит газрын зургын талаар “Энэ слайдыг хийж, баталсан ажилтан Африкийн улс орнууд хаана байгааг мэддэггүйгээс гадна ажлаа зөв хийсэн эсэхээ ч шалгахыг хүсээгүй байна” гэж бичжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

трамп пиздагийн боловсролын хэмжээ
лалын бүгд найрамдах япон улс гэж байгаа бас ккк

Холбоотой мэдээ

Back to top button