“Microsoft”-ийн зах зээлийн үнэлгээ нэг хоногт 450 тэрбум ам.доллароор өсөв
“Microsoft” компанийн зах зээлийн үнэлгээ пүрэв гарагт /2026.07.30/ 450 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. Тодруулбал пүрэв гарагийн арилжаа хаагдахад “Microsoft”-ийн хувьцаа 15 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 3.35 их наяд ам.долларт хүрчээ. Энэ нь тус компанийн хувьд зах зээлийн үнэлгээ нь нэг хоногт хамгийн их хэмжээгээр нэмэгдсэн тохиолдол болсон байна.
“LSEG” фирмийн мэдээллээс харвал 2025 оны дөрөвдүгээр сарын 9-нд зах зээлийн үнэлгээ нь 441 тэрбум ам.доллароор нэмэгдсэн нь өмнөх рекорд байжээ. “Zacks Investment Managment” фирмийн зах зээлийн ахлах стратегич Брайан Малберри “Microsoft маш сайн улирлын тайлан гаргасан. Бас өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь үүлэн технологи, хиймэл оюун ухаанаас үүсэлтэй байсан нь хөрөнгө оруулагчдын сонсохыг хүсэж буй зүйл байлаа” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.