2025-2026 онд шилжих өвөл 30 хүн угаартаж амь насаа алджээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 13 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар 2026-2027 оны халаалтын улиралд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулсан байна. Энэ жил Монгол Улс 280 мянган тонн хагас коксон шахмал түлш импортоор авах аж. Өнөөдрийн байдлаар агуулахад 28 мянган тонн түлш байгаа бөгөөд Нийслэлд 435 борлуулалтын цэг ажиллана.
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “2025-2026 онд шилжих өвөл 30 хүн угаартаж амь насаа алдсан. Энэ бол үнэхээр харамсалтай тоо. Бид жилийн жилд ийм сэтгэл эмзэглүүлэм мэдээ сонсоод байж болохгүй. Тиймээс холбогдох албан тушаалтнууд эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, урьдчилан сэргийлэхэд онцгой анхаараарай. Иргэд угаартаж нас барсан шалтгаан нөхцөлийг дахин судалж, хянаж танилцуулахыг үүрэг болгож байна” гэжээ.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.