Гадаад мэдээДЭЛХИЙ

Хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан тул “FIFA” ДАШТ-ийг худалдахаа болилоо

“FIFA”-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино баасан гарагт мэдэгдэл хийхдээ, ДАШТ зохион байгуулах эрхийг хувийн хөрөнгө оруулагчдад худалдах төлөвлөгөө хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан тул цуцалж байна гэжээ.

“FIFA” уг төлөвлөгөөний хүрээнд ДАШТ зэрэг өөрийн томоохон тэмцээнүүдийг зохион байгуулах шинэ компани байгуулахаар төлөвлөж байсан юм. Мөн тус компанийн 20 орчим хувийг хөрөнгө оруулагчдад худалдах замаар 4.2 тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө босгохоор зорьж байв.

Энэхүү төлөвлөгөөгөө “FIFA” мягмар гарагт анх танилцуулж, хөлбөмбөг сонирхогчид болон хөлбөмбөгийн холбоодын эсэргүүцэлтэй нүүр тулсан юм. Тухайлбал Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA) “FIFA”-гийн тэмцээнүүдэд оролцохгүй хэмээн анхааруулж, уг төлөвлөгөөг хөлбөмбөгийн сүнсийг худалдаж байна гэж хэмээн шүүмжилсэн билээ

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button