НИЙГЭМНийгэм мэдээ
Махны үнэ өмнөх долоо хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр, 2026 оны долоодугаар сарын 27-ны байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сартай харьцуулахад өөрчлөлтгүй байгаа бол өмнөх долоо хоногоос 0.9 хувиар буурсан байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад луувангийн үнэ 3.2 хувь, сонгинын үнэ 1.2 хувь, атар талхны үнэ 0.1 хувиар өсжээ.
Харин махны үнэ буурсан үзүүлэлттэй гарсан бөгөөд үхрийн ястай мах 3.6 хувь, үхрийн цул мах 1.6 хувь, хонины ястай мах 1.4 хувиар тус тус хямдарсан байна.
Ийнхүү хүнсний ногооны зарим төрлийн бүтээгдэхүүний үнэ өссөн ч махны үнийн бууралтын нөлөөгөөр Улаанбаатар хотын гол нэрийн барааны нийт үнэ өмнөх долоо хоногоос 0.9 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хамаг хүнс барааны үнийг өсгөж хаясан малчид одоо иргээд хүнсний үнэ өндөр мах хямдхан гэж мөөрнө