Трампын нийтлэлүүдийг хөрөнгө оруулагчид $100,000 төлж эрт харж болдог болсон нь шүүмжлэл дагуулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональ Трамп “Truth Social” платформд нийтэлдэг мэдээллээ төлбөр төлсөн хэрэглэгчдэд бусдаас түрүүлж үзүүлэх шинэ үйлчилгээг эхлүүллээ. Шүүмжлэгчдийн үзэж буйгаар энэ нь албан тушаалын давуу байдлаа хувийн ашиг олох зорилгоор ашиглаж буй хэрэг байж магадгүй байна. “Truth Social”-ийг Трамп эзэмшдэг юм.
“Trump Media & Technology Group” компани бямба гарагт /2026.08.01/ энэхүү шинэ үйлчилгээгээ албан ёсоор танилцуулсан байна. Subscription буюу ахиалгад суурилдаг тус үйлчилгээг авснаар төлбөр төлсөн хэрэглэгчид Доналд Трамп болон бусад нөлөө бүхий хүмүүсийн Truth Social дахь нийтлэлийг бодит цаг хугацаанд, бусдаас түрүүлж харах боломжтой.
“Truth API” нэртэй тус үйлчилгээ нь компаниуд болон байгууллагуудад платформ дээр нийтлэгдсэн мэдээллийг шууд дамжуулах зориулалттай програмчлалын интерфейс юм.
“Trump Media & Technology Group” компанийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж буй Кевин МакГурн хэлснээр, энэ үйлчилгээний гол зорилго нь санхүүгийн зах зээлд хамгийн их нөлөө үзүүлэх мэдээллийг албан ёсны эх сурвалжаас шууд хүргэх аж. Арилжааны компаниуд болон бусад захиалагчид энэхүү үйлчилгээг ашиглахын тулд сард 100 мянган ам.доллар хүртэлх төлбөр төлөх боломжтой.
Ийм төрлийн төлбөртэй үйлчилгээ бусад сошиал платформуудад ч бий. Гэхдээ Харин “Truth Social”-ийн бусдаас ялгаатай зүйл нь Доналд Трамп өөрөө юм. Тэрбээр тус платформын хамгийн том хувьцаа эзэмшигч учраас энэхүү үйлчилгээний орлогоос шууд ашиг хүртэх боломжтой.

Трамп “realDonaldTrump” хаяг нь тус платформ дээрх хамгийн олон дагагчтай, хамгийн их нөлөөтэй хаяг хэвээр. Тэрбээр бодлогын томоохон шийдвэрүүдээ ихэвчлэн эхлээд Truth Social дээр нийтэлдэг. Дараа нь бусад сувгаар албан ёсоор зарладаг юм. Бямба гарагийн байдлаар түүний хаяг 13 сая дагагчтай байв.
Шүүмжлэгчдийн үзэж буйгаар энэ үйлчилгээ нь зах зээлийг зориудаар хөдөлгөх, дотоод мэдээлэлд тулгуурласан арилжаанд давуу байдал олгох эрсдэлтэй. Учир нь Трамп өмнө нь тарифын бодлого болон Ираны асуудал зэрэг санхүүгийн зах зээлд хүчтэй нөлөөлөх мэдэгдлүүдээ “Truth Social”-оор дамжуулан анх нийтэлж байсан.
Энэхүү үйлчилгээ нээлтээ хийхээс хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Ардчилсан намын сенатор болох Адам Шифф, Элизабет Уаррен нар АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс (SEC)-д хандан шалгалт явуулахыг шаарджээ. Тэд мягмар гарагт /2026.07.28/ “SEC”-ийн дарга Пол Аткинст илгээсэн захидалдаа “Trump Media & Technology Group” компани хууль зөрчиж байгаа эсэхийг мөрдөн шалгахыг хүссэн байна.
Шифф, Уаррен нар захидалдаа "Ерөнхийлөгч албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг олоход ашиглаж байгаа мэт харагдаж байна. Энэ нь жирийн хөрөнгө оруулагчдад хохирол учруулж, санхүүгийн зах зээлийн шударга байдлыг алдагдуулан, Уолл Стритийн томоохон тоглогчид болон дотоод мэдээлэлд ойр хүмүүсийг баяжуулж байна" гэж бичжээ.
Өнгөрсөн жил Трамп нэг өдрийн дотор “Truth Social”-д 100 гаруй нийтлэл оруулж байсан тохиолдол гарсан. Тухайн үед түүний тариф болон эдийн засгийн бодлого АНУ-ыг эдийн засгийн уналтад хүргэж болзошгүй гэсэн болгоомжлол үүсэж, дэлхийн хөрөнгийн зах зээл огцом унаж байсан юм.
Мөн Трампын Ираны талаарх нийтлэлүүд хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихэд татдаг. Газрын тосны үнэ өсвөл инфляц даган нэмэгдэж, АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөж магадгүй гэж зах зээл болгоомжилж байгаа юм. Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөх нь инфляцыг бууруулахад тустай ч зээл авах зардлыг өсгөдөг тул, компаниудын ашиг буурч улмаар хувьцааны үнэ унахад хүргэж болдог.
Трамп Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлснээс хойш “Trump Media” компанийн хувьцааны үнэ 70 гаруй хувиар буурчээ. Үүний улмаас тус компанийн зах зээлийн үнэлгээнээс зургаан тэрбум ам.доллар арчигдсан юм.
Үүн дээр нэмээд Трампын гэр бүлийн хэрэгжүүлж буй криптовалютын төслүүдтэй холбоотой хөрөнгө оруулагчдын алдагдал ч олны анхаарлыг татаж эхэлжээ. Учир нь Трампын хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад тэрээр өнгөрсөн жил крипто төсөл болон бусад үйл ажиллагаанаас 1.4 тэрбум ам.долларын ашиг олсон байна.
“Forbes”-ийн мэдээлснээр, “Truth API” үйлчилгээг нэвтрүүлэхээс нэг өдрийн өмнө буюу баасан гарагт /2026.07.31/ “Trump Media” компанийн хувьцааны ханш 5.5 хувиар өсөж, 10.39 ам.долларт хүрчээ. Тус компанийн орлогын гол эх үүсвэр нь сурталчилгаа байсан. Харин шинэ API үйлчилгээ амжилттай хэрэгжвэл орлогын шинэ эх үүсвэр болох боломжтой гэж шинжээчид үзэж байгаа юм.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ чинь мөнгөтэй хүмүүст мэдээллийн давуу эрх зарж байгаа хэлбэр шиг л сонсогдож байна
100 мянган доллар төлөөд бусдаас түрүүлж мэдээлэл авах боломжтой гэдэг шударга зах зээлтэй нийцэхгүй юм
Mungutei humuus l turuulj medeelel awaad ashig hiine gedeg bol jiriin hurungu oruulagchdad ashiggui
Ерөнхийлөгчийн мэдэгдэл зах зээл хөдөлгөдөг байхад ийм үйлчилгээ гаргах нь ашиг сонирхлын зөрчил мэт харагдаж байна
API uilchilgee bol oilgomjtoi ch uuniig turiin terguunii medeeleltei holbood zardag ni asuudal yum
Хуулийн байгууллагууд үнэхээр шалгаж, дүрэм журамд нийцэж байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй
Ene bol technology bish harin medeeleliin tentsuu bus baidal uusgeh ersdeltei yum
Хөрөнгийн зах зээлд секунд ч үнэ цэнтэй байдаг болохоор ийм үйлчилгээ том давуу тал болно
100000 dollar sariin tulbur gedeg jiriin hunii huwid bol ogt hurteemjgui une baina
Трамп өөрөө платформынхаа хувьцаа эзэмшигч учраас шүүмжлэл гарах нь аргагүй
Hudlaa bish bol zah zeeld mash ih nuluu uzuuleh shiidver baina
Hudlaa bish bol zah zeeld mash ih nuluu uzuuleh shiidver baina
Зах зээлд нөлөөлөх мэдээллийг төлбөртэй түрүүлж үзүүлдэг байж болох эсэхийг хууль тодорхой зохицуулах хэрэгтэй
Truth Social ashigaa nemeh arga olson ch olon hunii itgeliig aldaj magadgui
API uilchilgee uuruu zuw ch heregleh orchin ni hamgiin chuhal