Ираны дайны хэлэлцээр өнөөдөр эхэлнэ гэж Трамп мэдэгджээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны дайны хэлэлцээр өнөөдөр /2026.08.03/ эхэлнэ гэж мэдэгджээ. Үүнээс өмнө тэр сошиал хуудас дээрээ бичихдээ Ирантай түргэн тохиролцоонд хүрч чадна гэж найдаж байгаа тул цохилт өгөхөө түр зогсоолоо гэсэн юм.
Өнөөдөр эхлэх хэлэлцээнд ямар нэгэн үр дүнд хүрэх эцсийн хугацаа тогтоож өгсөн эсэх дээр Трамп мэдээлэл өгөөгүй байна. Хоёрдугаар сарын 28-нд Трамп Израилтай хамтран эхлүүлсэн дайн хэзээ дуусах нь тодорхойгүй хэвээр. Израилын хүслээр АНУ дайныг хамтран эхлүүлсэн ч одоо Израил Ираны дайнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байгаа.
Трамп Ираныг хурдан тохиролцоонд хүрэхгүй бол хүчтэй бөмбөгдөнө гэж хэд хэдэн удаа сүрдүүлсэн ч хэлэлцээ хийх хугацаа гаргаж өгөхийн тулд цохилтоо хойшлуулж байна гэж удаа дараа хэлсэн юм. Гэвч хоёр талын хэлэлцээр ямар нэгэн дорвитой шийдэлд хүргэлгүй энэ хүрлээ. Одоогийн байдлаар Брент маркийн газрын тосны үнэ 5 орчим хувиар унаж баррель нь 83.75 ам.доллароор арилжиж байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.