Орон нутгийн замын хураамж ₮10,000 болсныг цуцлах өргөдөл санаачилжээ

Иргэн Э.Батбаяр орон нутгийн замын хураамж ₮10,000 болсныг цуцлах өргөдөлд санаачилжээ. Тус өргөдөлд одоогоор 7550 иргэн гарыг үсэг зурсан байна. Иргэдийн саналыг энэ сарын 27-ны өдрийн 20:03 цаг хүртэл petition.parliament.mn хаягаар нээлттэй авах юм. Хэрэв тус өргөдлийг 100,000 иргэн дэмжиж гарын үсэг зурвал УИХ-аар хэлэлцэх журамтай.
Өргөдөл санаачилсан иргэн "Зам тээврийн яамнаас орон нутгийн зам ашигласны хураамж төлбөрийг 10,000 төгрөг болгон нэмж байгаа тухай мэдээлсэн. Үүнийг бид хэрхэвч зөвшөөрч хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Хураамж татвар ихэдсэн гэхээс огт дутаагүй. Энэ шинээр нэмсэн 10,000 төгрөгийн хураамжийг цуцлахыг хүсэж байна" гэжээ.
Иргэн та дээрх өргөдлийг дэмжиж гарын үсэг зурах бол: https://petition.parliament.mn/Detail?id=c399d71e-691e-46ba-b8b0-f43c2225cc9f
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэмх нь зөвөө