НИЙГЭМ

25 жилийн ойгоо тэмдэглэх “Playtime Festival 2027” наадмын “Early Bird” тасалбар борлуулагдаж эхэллээ

Азийн тэргүүлэх хөгжмийн фестивал болох зорилготой Playtime Festival наадам ирэх 2027 онд 25 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэхүү түүхэн жилийн хүрээнд зохион байгуулагдах “Playtime Festival 2027” наадам 2027 оны долдугаар сарын 2-4-ний (Баасан, Бямба, Ням) өдрүүдэд Плэйтайм хүрээлэнд гурван өдрийн турш болно.

25 жилийн ойгоо угтан үнэнч үзэгчдэдээ зориулан фестивалийн тасалбарыг хамгийн хямд үнээр авах боломжийг олгодог “Early Bird” тасалбарын борлуулалтыг албан ёсоор эхлүүлжээ. Энэхүү хугацаанд тасалбарыг 290,000 төгрөгөөр буюу үндсэн үнээс 60%-ийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой. Early Bird тасалбарын борлуулалт 2026.07.31-08.10-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Анх 2002 онд зохион байгуулагдаж эхэлсэн Playtime Festival нь Монголын орчин үеийн хөгжмийн урсгалын хөгжлийг түүчээлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд зөвхөн хөгжмийн наадам бус, Монгол Улсыг олон улсад сурталчлах соёл, аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болон өргөжөөд байна.

“Playtime Festival 2027” наадам нь 25 жилийн ойгоо тохиолдуулан өнгөрсөн хугацаанд бүтээсэн түүх, үнэт зүйлээ бататгахын зэрэгцээ дараагийн 25 жилийн хөгжлийн шинэ эхлэлийг тавихаар зорьж байна. Playtime Festival 2027-ийн олон улсын болон дотоодын уран бүтээлчдийн бүрэлдэхүүн (lineup)-д өмнөх жилийн фестивалиас хоёр дахин их төсөв зарцуулж, фестивалийн түүхэн дэх хамгийн “хүчтэй” уран бүтээлчдийг танилцуулахаар төлөвлөжээ. Мөн дэлхийн жишигт нийцсэн хөгжмийн фестивалийн орчныг бүрдүүлэх зорилгоор тайзны бүтээн байгуулалт, гэрэлтүүлэг, дуу дүрсний стандарт, талбайн дэд бүтэц, тав тух, аюулгүй байдал, үйлчилгээний чанар, тогтвортой хөгжлийн шийдлүүдийг цогцоор нь шинэ шатанд хүргэхээр ажиллаж байна.

Ингэснээр Playtime Festival нь Монголын бүтээлч үйлдвэрлэл, соёлын салбарын төлөөлөл болсон фестивалийн хувьд Азийн тэргүүлэх хөгжмийн фестивалиудын эгнээнд байр сууриа бэхжүүлж, олон улсын хөгжмийн фестивалийн шинэ төвүүдийн нэг болох урт хугацааны хөгжлийн зорилгоо бодитоор хэрэгжүүлэх дараагийн алхмаа эхлүүлжээ.

Playtime Festival 2027-ийн уран бүтээлчид, хөтөлбөр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг үе шаттайгаар танилцуулах бөгөөд үнэнч үзэгч та бүхэн Early Bird” тасалбараа худалдан авч, фестивалийн түүхэн 25 жилийн ойн нэг хэсэг боломжийг бүү алдаарай.

Тасалбарыг https://playtimefestival.com/mn болон албан ёсны тасалбар борлуулагч Shoppy.mn-ээр авах боломжтой юм. 

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button