Оросын цэргийнхэн Украины дайны туршлагаа Монгол цэргүүдэд хуваалцах нь хэр зохимжтой вэ
Эрдэнэт хотын ойролцоох сургалтын талбайд Орос Монголын хамтарсан “Сэлэнгэ-2026” цэргийн сургуулилт эхлээд байна. ОХУ-ын Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд Монголд хүрэлцэн ирж, терроризмтой тэмцэх арга, ажиллагааны талаар хамтран дадлагажихын зэрэгцээ Украины дайны үеэр хуримтлуулсан туршлагаасаа хуваалцаж байна.
Улмаар ОХУ-ын Хуурай замын цэрэг, Агаарын хүчин, тусгай хүчний анги нэгтгэлүүдээс 700 орчим цэргийн албан хаагч, 200 орчим нэгж, техник энэхүү хамтарсан цэргийн сургуулилтад оролцож байгаа аж. Сургалтын гол зорилго нь олон улсын терроризмтой тэмцэх ажиллагаа гэжээ.
Сургуулилтын нээлтийн үеэр Оросын цэргийн бүрэлдэхүүнийг удирдаж буй хошууч генерал Владимир Белявский, Орос, Монгол хоёр улс бараг 20 жилийн турш жил бүр хамтарсан цэргийн сургууль зохион байгуулж иржээ. 2008-2010 онд "Дархан" нэртэйгээр, 2011 оноос хойш "Сэлэнгэ" нэртэйгээр зохион байгуулж байгаа талаараа ярьсан байна.

Монголын талаас Батлан хамгаалахын дэд сайд Б.Дашцэдэн оролцож, Оросын цэргийн шинжээч Борис Дрелиевский Террорист ажиллагааг зөвхөн хууль бус зэвсэгт бүлэглэлүүд бус, байнгын ажиллагаатай армийн хүчээр ч хэрэгжүүлдэг. Жишээлбэл, Киевийн дэглэм агаарын цохилт, пуужин, дроноор ийм ажиллагаа явуулж байна. Үүнтэй адил АНУ Ираны эсрэг мөн ийм төрлийн ажиллагаа явуулдаг. Монгол Улсын хувьд найрсаг хөршүүдтэй учраас терроризмын аюул бусад оронтой харьцуулахад тийм хурц биш боловч аливаа эрсдэлд үргэлж бэлэн байх шаардлагатай аж. Мөн БНХАУ-ын стратегийн цөмийн хүчний гол байршлын нэг нь Монголын хилийн ойролцоо байдаг” гэхчлэн ярьжээ.

Монгол Улс сүүлийн 90 жилийн турш дайнд оролцоогүй учраас орчин үеийн байлдааны арга ажиллагаа ямар болсон талаар мэдэж авах шаардлагатай хэмээн мөн дотоодын хэвлэлдээ ярьсан байв.
Монгол Улс Орос-Украины дайны асуудалд аль нэг талыг дэмжсэн, эсэргүүцсэн байр суурь илэрхийлээгүй бөгөөд төвийг сахих бодлого хэвээр. Гэвч ОХУ дайнтай байгаа энэ цаг үед уламжлал болсон цэргийн хамтарсан сургуулилт хийж болдог юм гэхэд Украины дайнаас олж авсан туршлагаа хуваалцаж байгаа гэхчлэн дотоодын хэвлэлүүдээ ярьж, нийтлүүлсэн нь хэр зохимжтой вэ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол хүнд эрхэмлэх нэр төр бахархал гэж байдаггүй юм шүү. Шоронгийн алуурчид хүчирхийлгэчид байсан ч сургалтын багшаа болгож чадна. Оросуудтайгаа адилхан кармагаа эдлэх цаг ирж бгаа
яг Украйны дайнд яваад ирсэн цэргүүд туршлагаа хуваалцаж байгаа юм уу элий балай мушгин гуйвуулдаг муу санаагаа одоо боль
Дайтаж байгаа талаас суралцах нь ухаалаг хэрэг шүү дайны туршлага дайсны манай талын гэсэн ойлголт байдаггүй юмаа сэтгүүлч нэр зүүсэн нөхдүүдээ
Батлан хамгаалахын дэд сайдаар өөр нэртэй хүн байдаг шиг санагдахын
Чамд ямар хамаатай юм зайл
Маш зөв
Хааны эрэлд - олон улсын сургуулилттай барьцаж л Оросууд энэ Сэлэнгэ сургалтыг манайтай хамтран хийж эхэлсэн л дээ.. нөгөө үл тоомсорлодог Монгол нь бусад оронтой сургуулилт хийж НҮБ -ын ажиллагаанд оролцож эхлэхээр л..
Оросын цэргийн тактикаас суралцах нь маш оновчтой бөгөөд ховор боломж юм Дэлхийн 2р дайнд ялсан улс гэдэг Дээд зэргээр дадлагажиж туршлагажсан байж таарна Оросын арми шилдэг нь