НИЙГЭМНийгэм мэдээ
Өнгөрсөн хоногт согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил илэрчээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өнгөрсөн хоногт буюу /2026.08.05/-ны өдөр 2321 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 801, гэмт хэргийн шинжтэй 121 хэрэг бүртгэгджээ. Тухайлбал, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил илэрсэн байна. Түүнчлэн хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл 52, залилах 17, хулгайлах 21 хэрэг бүртгэгджээ.
Харин 82 иргэнийг эрүүлжүүлсэн бол 17 хэргийг нөхөн илрүүлсэн байна. Түүнчлэн хоёр хэргийг газар дээр нь шуурхай илрүүлжээ.
Б.АЗЖАРГАЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.